"Ажил олгогчдын нэгдсэн өдөрлөг-2022" арга хэмжээнд оролцсон байгууллагуудаас Барилга, архитектурын сургуультай харилцан ойлголцлын санамж бичгийг Барилгын Халаалт, Хөргөлт, Агааржуулалтын “Сэрүүн Сервис” ХХК болон Халаалт агааржуулалтын, хөргөлтийн “Сэрүүн” ХХК нар байгууллаа.
Энэхүү санамж бичгийн хамтын ажиллагааны гол чиглэл нь оюутан төвтэйгээр дадлагажигч оюутан бэлтгэх хөтөлбөр, цалинтай оюутан, цалинтай дадлага, оюутны тэтгэлэгт хөтөлбөр, мөн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой судалгаа хамтран хэрэгжүүлэх, харилцан мэдээ, мэдээлэл солилцох зэрэг байх юм.

БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Япон улсын Фукуй хотод 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд болсон Азийн ган гүүрийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Барилга, архитектурын сургуулийн багш, оюутнуудыг захирлын зөвлөл хүлээн авч баяр хүргэлээ.
ГАНГҮҮР 2026 — ФУКУЙ ХОТНОО ТҮҮХ БИЧЛЭЭ!