Стандарт хэмжилзүйн итгэмжлэлийн үнэлгээний ажлын хэсэг “БАРИЛГЫН СОРИЛТ, ТУРШИЛТ, СУДАЛГААНЫ НЭГДСЭН ЛАБОРАТОРИ”-уудад магадлан итгэмжлэл хийх зорилгоор 2022 оны 04 сарын 19-20 өдрүүдэд Барилга, Архитектурын сургуульд ирж ажиллалаа. Ингэхдээ:
Барилгын материалын;
Байгууламжийн сорилт шинжилгээний;
Автозамын материалын;
Хөрсний механикийн;
Барилгын дулаан хамгаалалт, агаарын чанарын үнэлгээний;
зэрэг лабораториудын үйл ажиллагаа, багаж, тоног төхөөрөмж, бичиг баримттай дэлгэрэнгүй танилцаж, багш, ажилчидтай мэргэжлийн ярилцлага өрнүүллээ.

Барилгын материалын лаборатори

Байгууламжийн сорил шинжилгээний лаборатори

Автозамын лаборатори

Хөрсний механикийн лаборатори

Барилгын дулаан хамгаалалт, агаарын чанарын үнэлгээний лаборатори
БАС-ийн энэхүү лабораторуудын итгэмжлэлийн ажилд хамтарсан салбар, тэнхимийн бүх багш, ажилчиддаа талархал илэрхийлье!
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Аз Эко ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.
БАРИЛГА АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН МАГИСТР, ДОКТОР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
БАРИЛГА, АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА,
“ТӨМӨРБЕТОНЫ АЯН-2026” амжилттай зохион байгуулагдлаа.
ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн Инженерийн байгууламжийн тэнхимийн ахлах багш, дэд профессор Б.Аюурзана Италийн Катаниагийн их сургуульд ажиллаад ирлээ.