ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургуулийн олон жилийн хамтын ажиллагаатай, сургалтын түшиц бааз болсон найдвартай түнш "Байгууламж-Од" ХХК-ийн захиргаа, инженер техникийн ажилтнууд сонирхолтой семинарыг 2021 оны 11 дүгээр сарын 30-нд Т-207 тоот өрөөнд явууллаа.

Уг үйл ажиллагаанд сургуулийн захирал Б.Нарантуяа, дэд захирал М.Сугар, салбарын эрхлэгч Я.Дүйнхэржав, мэргэжлийн нийт багш нар, тус үйлдвэрт ажиллаж байгаа ББЭТ ба БМҮТ мэргэжлээр төгсөгч 6 инженер, Барилгын Материал Үйлдвэрлэлийн Технологич мэргэжлийн 50 орчим оюутнууд оролцов. Энэ семинар нь сургууль төгсөөд үйлдвэрлэлд гарч байгаа төгсөгчдөд тохиолддог мэргэжлийн ур чадвар, ажлын ачаалал, харилцаа, хамт олныг удирдахад гардаг нийтлэг асуудлуудаар санамж, зөвлөгөө өгөх зорилготой байв.
Семинар "Бетоныг удирдах", "Сайн технологич" зэрэг сэдвийн хүрээнд явагдаж үйлдвэрлэлд инженер, техникийн ажилтанд тулгамддаг асуудлууд, тэдгээрийг хэрхэн даван туулах гарц гаргалгаа төмөрбетоны үйлдвэрийн жишээн дээр тайлбарлан ярилцсан нь оролцогчдын сонирхлыг ихээхэн татаж байв. Илтгэгч инженерүүд маань үйлдвэрлэлд үр бүтээлтэй ажиллаж, онолын мэдлэгээ практиктай хослуулан ур чадвартай, мэдлэгтэй, мэргэшсэн инженер болсныг харахад бахархалтай байлаа. Цаашид сургалт - үйлдвэрлэл хосолсон энэ чиглэлийн арга хэмжээг бусад мэргэжлийн үйлдвэрүүдтэй улирал бүхэн тогтмолжуулан явуулах талаар багш нар санал солилцлоо.
"Байгууламж-Од" ХХК -ийн хамт олонд цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Япон улсын Фукуй хотод 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд болсон Азийн ган гүүрийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Барилга, архитектурын сургуулийн багш, оюутнуудыг захирлын зөвлөл хүлээн авч баяр хүргэлээ.
ГАНГҮҮР 2026 — ФУКУЙ ХОТНОО ТҮҮХ БИЧЛЭЭ!