Байгууламж од ХХК, БАС-ийн БМТ-ийн багийн хамт олон хамтран 2021 оны 11 сарын 30-ний өдөр 13 цагаас "Барилгад хэрэглэгддэг элсийг удирдах замаар бетоныг удирдах" сэдвийн хүрээнд инноваци-практик хосолсон сургалтыг ШУТИС хичээлийн Т байрны 208 тоотод зохион байгуулах гэж байна.
Сургалтын зорилго нь ШУТИС, Барилга, Архитектурын сургуулийг Барилгын материал үйлдвэрлэлийн технологи мэргэжлээр төгсөх оюутан, залуучуудыг салбарын ажил олгогч байгууллагуудтай холбох, үйлдвэрлэлд шинээр нэвтэрч байгаа дэвшилтэт технологийг оюутнуудад таниулах, мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө, мэдээллийг нэг дороос үзүүлэх, салбарын ажил олгогч байгууллагуудын хүний нөөц бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхэд оршино.
Тогтвортой хөгжил, хүрээлэн буй орчны инженерчлэл-2026 эрдэм шинжилгээний хуралд эрдэмтэн судлаачид, инженерүүд, мэргэжилтнүүд та бүхнийг судалгаа, эрдэм шинжилгээ, инженерийн бүтээлээ ирүүлэхийг урьж байна.
ШУТИС-ийн Ректорын хамт олонтой хийх уулзалтад цахимаар оролцож, санал өгөх боломжтой
"Энгийн хог хаягдлын ландфиллын төлөвлөлт, ашиглалт, хаалт, нөхөн сэргээлт" номын нээлт
“УСНЫ ШИНЖЛЭХ УХААН БА ИНЖЕНЕРЧЛЭЛ - 2025” эрдэм шинжилгээний хурлын удирдамж
Оюутны эрүүл мэндийг дэмжих аян" Эрүүл мэндийн даатгал төлөлтийн судалгаа