Барилга, архитектурын сургуулийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар

 

ШУТИС-ийн ШУТИС-ийн бүрэлдэхүүн Барилга, архитектурын сургуулийн Архитектурын тэнхимийн эрхлэгч, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч нарыг сонгон шалгаруулалтыг тус сургуулийн Захирлын 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/34 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу зохион байгуулна.

А. Сонгон шалгаруулалт явуулах албан тушаал:

  1. Архитектурын тэнхимийн эрхлэгч
  2. Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч

Б. Нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах, бүртгэх:

Тэнхимийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэн удирдамжид заагдсан бүрдүүлэх материалыг ШУТИС-ийн хичээлийн II байрны 601 тоот өрөөнд (БАС-ийн захирлын туслах) өөрийн биеэр хүлээлгэн өгнө.

Хүлээн авах хугацаа: 2026 оны 04 дүгээр сарын 21-ний  өдрийн 09:00 цагаас 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 12:00 цаг хүртэл (ажлын өдрүүдэд)

Холбоо барих утас: 11-323519 (ажлын цагаар)

“Бүрэлдэхүүн сургуулийн тэнхимийн эрхлэгчийг сонгон шалгаруулах удирдамж”-тай дараах холбоосоор танилцана уу./  

file:///C:/Users/victus/Downloads/%D0%90-34.pdf

“ШУТИС-ийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолт”-той дараах холбоосоор танилцана уу. 

file:///C:/Users/victus/Downloads/9.%202025.05.09-%D0%90144_%D0%A2%D1%8D%D0%BD%D1%85%D0%B8%D0%BC%D0%B8%D0%B9%D0%BD%20%D1%8D%D1%80%D1%85%D0%BB%D1%8D%D0%B3%D1%87%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%90%D0%91%D0%A2%20%D1%88%D0%B8%D0%BD%D1%8D%D1%87%D0%BB%D1%8D%D0%BD%20%D0%B1%D0%B0%D1%82%D0%BB%D0%B0%D1%85%20%D1%82%D1%83%D1%85%D0%B0%D0%B9.pdf