ШУТИС БАС-ийн Барилгын инженерийн салбарын эрхлэгч, профессор Я.Дүйнхэржав 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Ашиглаж байгаа барилгын төмөрбетон бүтээцийн гал тэсвэршлийн үнэлгээний арга зүйн шинжлэх ухааны үндэслэл” сэдвээр шинжлэх ухааны доктор (Sc.D) –ын зэрэг амжилттай хамгааллаа. Уг эрдэм шинжилгээний ажлын зөвлөхөөр Академич, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Д.Дашжамц, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор А.Г.Тамразян нар ажиллаа.

Я.Дүйнхэржав профессортоо цаашдын сургалт, судалгааны ажилд нь амжилт хүсье.
ШУТИС. БАС-ийн захиргаа
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Япон улсын Фукуй хотод 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд болсон Азийн ган гүүрийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Барилга, архитектурын сургуулийн багш, оюутнуудыг захирлын зөвлөл хүлээн авч баяр хүргэлээ.
ГАНГҮҮР 2026 — ФУКУЙ ХОТНОО ТҮҮХ БИЧЛЭЭ!