ШУТИС-ИЙН 2019 ОНЫ ДҮРСЛЭХ ГЕОМЕТРИЙН ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ БОЛЖ ДҮНГЭЭ ГАРГАЛАА
Дүрслэх геометрийн ШУТИС-ийн олимпиадыг 2019 оны 12 сарын 07-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Олимпиадад Дүрслэх геометр хичээлийг анх удаа судлан үзэж буй 1200 гаруй оюутныг төлөөлсөн 50 гаруй оюутан оролцож мэдлэг, оюун ухаанаа сорин өрсөлдлөө. Багш нарын бүрэлдэхүүнтэй зохион байгуулах комисс олимпиадын дүнг гаргахад:

1-р байр B191350143 Б.Энхтүвшин,
2-р байр В191100714 С.Самданням, B191030206 Ж.Хишигдэлгэр,
3-р байр В181320152 Ч.Энхмаа, B181350255 Н.Нямсүрэн, В191350106 А.Ахтилек нар шалгарлаа.

Нийт оюутан суралцагчид болон олимпиадыг зохион байгуулахад идэвхтэй оролцсон багш нартаа талархал илэрхийлэхийн зэрэгцээ сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт ерөөе.
БАС. Архитектурын салбар
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
2019.12.07.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Япон улсын Фукуй хотод 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд болсон Азийн ган гүүрийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Барилга, архитектурын сургуулийн багш, оюутнуудыг захирлын зөвлөл хүлээн авч баяр хүргэлээ.
ГАНГҮҮР 2026 — ФУКУЙ ХОТНОО ТҮҮХ БИЧЛЭЭ!