KHURELTOGOOT 2019
БСШУСЯ, ШУТС, ШУТИС, МЗЭХ (ТИЗСН) хамтран Монголын залуу эрдэмтэн судлаачдын дунд “Хүрэл тогоот” эрдэм шинжилгээний бага хурлыг 2005 оноос хойш жил бүр зохион байгуулж байна.
Энэ жилийн “KHURELTOGOOT 2019” техник, технологи, инновацийн салбарын судлаачдын ээлжит хурлыг 2019 оны 10-р сарын 26-ны өдөр ШУТИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн Төв номын сангийн 604 тоотод болно.
Тус хурал нь дараах хоёр салбар хуралдаантай байна. Үүнд:
Салбар 1: Технологи, суурь судалгаа
Салбар 2: Инноваци, хэрэглээний шинжлэх ухаан
Эрдэм шинжилгээний хурлаас шалгарсан 2 шилдэг бүтээлийг тус бүр БСШУС–ын Сайдын нэрэмжит залуу судлаачийн 4 сая төгрөгийн грант, ШУА –ийн залуу судлаачийн тэтгэлэгт шагналд тус тус нэр дэвшүүлнэ. Хурлын хоёрдугаар байранд шалгарсан 2 судлаачид тус бүр 500.0 мянган төгрөг, тусгай байранд шалгарсан судлаачид 300.0 мянган төгрөг сертификатуудын хамт гардуулна.
Энэхүү хуралд ирүүлсэн бүтээлүүд нь ISSN 2664-6986 дугаар бүхий JOURNAL OF INTERNATIONAL CONFERENCE OF TECHNOLOGY AND INNOVATION “KHURELTOGOOT 2019”-д хэвлэгдэнэ.

Эрдэмтэн судлаачид та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Япон улсын Фукуй хотод 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд болсон Азийн ган гүүрийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Барилга, архитектурын сургуулийн багш, оюутнуудыг захирлын зөвлөл хүлээн авч баяр хүргэлээ.
ГАНГҮҮР 2026 — ФУКУЙ ХОТНОО ТҮҮХ БИЧЛЭЭ!