“Төмөрбетоны аян-2018”
ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн Барилгын инженерийн салбараас 2009 оноос хойш 10 дахь удаагаа зохион байгуулж байгаа “Төмөрбетоны аян-2018” 9 сарын 15-аас эхлэн үе шаттайгаар зохион байгуулагдаж, 10 сарын 24, 25- ны өдрүүдэд оюутны судалгааны ажлын туршилт, эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү аяны зорилго нь “Төмөрбетон бүтээц” хичээлээр олж авсан мэдлэгээ батжуулах, онол практикийг хослуулах, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зорилготой юм. Аяны үйл ажиллагаа 3 үе шаттай явагдсан бөгөөд 1-р шат нь төмөрбетон аркийг төсөллөн тооцож, арматурыг зангидан, бетон цутгаж, бэхжүүлэн турших, 2-р шат нь ханын илтгэл, 3-р шат нь эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих уралдаан байв.
Аяны уралдааныг БАС, “CABS” ХХК, “Тулга проект” ХХК ивээн тэтгэлээ. Уралдааныг “Марк констракшн” ХХК-ийн захирал М.Амаржаргал, ерөнхий инженер Б.Ганбаяр, “PDCP” компаний дэд захирал Т.Түмэн-Өлзий, БАС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ц.Оюунцацрал нар шүүн, БАС-ийн профессор Я.Дүйнхэржав, дэд профессор М.Сугар, ахлах багш Д.Энхгэрэл, Ч.Мягмарцэнд, багш Б.Жавхлан, Б.Эрдэнэдаваа нар бэлтгэн явуулав.
Энэ жилийн аяны онцлог нь ижил мэргэжлээр сургадаг, улсын хэмжээний их дээд сургуулийн оюутны төлөөлөл болох БАС-ийн 7 баг, Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулиас -1 баг, Техник Технологийн Дээд Сургуулиас -3 баг, Монголын Үндэсний Их Сургуулиас -1, Үндэсний Техникийн Их сургуулийн 1 баг оролцсон явдал юм.
Аянд ШУТИС-н Барилга Архитектурын Сургууль, Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль, Техник Технологийн Дээд Сургууль, Үндэсний Их Сургуулийн 90 гаруй оюутны 13 баг оролцсоноос:
1-р байр БАС-ийн “Монгол инженерүүд”, 2-р байр ТТДС-ийн “Төгс хүч”, 3-байр БАС-ийн “Акулууд” багууд эзэлсэн ба тусгай байрт МҮИС “Ойрхон”, БАС “Тоонот”, “6 ханат”, ТТДС “Бүтээгч Монгол” багууд, шилдэг илтгэлд “Акулууд”, шилдэг ханын илтгэлд “Төгс хүч” багууд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.
Энэхүү аяны хүрээнд барилгын салбарын оюутнууд ханын илтгэлтэй танилцаж, мэдлэгээ дээшлүүллээ.
Аян болон тэмцээнд амжилттай, идэвхтэй оролцсон багийн оюутнууддаа цаашдын хичээл сурлага, эрдэм шинжилгээний бүтээлд амжилт хүсье.
Барилгын Инженерийн Салбар
ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимд БНСУ-ын Softdsp компаниас сургалт, судалгааны хэмжилтийн тоног төхөөрөмж 2026.06.22-д хандивлав.
Сонгино хайрхан дүүргийн хорооны Хог хаягдлын олон нийтийн байцаагч нарт зориулсан “Хог хаягдлын менежментийн сургагч багш бэлтгэх” сургалтыг 2026.06.16-19 өдрүүдэд зохион байгууллаа.
АЖИЛ ОЛГОГЧ ТӨГСӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
"БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГЕОТЕХНИКИЙН АСУУДЛУУД" Эрдэм шинжилгээний XVIII бага хурал амжилттай боллоо.
Австри улсын Вена хотын Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд “FROM LAB TO LECTURE Connecting research, teaching and industry” International Week 2026 хуралд 2026 оны 05 дугаар сарын 18- 22 өдрүүдэд ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн багш нар оролцлоо.