ДОКТОР(Ph.D), ПРОФЕССОР Ц.ГОМБОДОРЖИЙН НЭРЭМЖИТ “НОГООН ТЕХНОЛОГИ БА ИННОВАЦИ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Барилга Архитектурын Сургуулийн Хүрээлэн буй орчны инженерийн салбар, Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургуулийн Технологийн салбар , Монголын Усны Академи, Дэлхийн Усны Түншлэл хамтран тус хурлыг Дархан-Уул аймгийн Дархан хотод 10 сарын 13-14 -ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
.jpg)
.jpg)
Хуралд нийт 20 гаруй эрдэм шинжилгээний бүтээл оролцсон бөгөөд үүнээс 18 илтгэл, 10 ханын илтгэл байв. Эрдэм шинжилгээний хуралд оролцсон бүтээлүүдэд өнөөгийн экологийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шинэлэг дэвшилтэт олон шийдэл технологиуд байлаа. Хурлын төгсгөлд шилдэг 3 илтгэлийг шалгаруулж байр эзлүүллээ.
.jpg)
Ханын илтгэлийн тэргүүн байранд ДаТС-ийн ТС-ын профессор Ж.Амгалан доктор (Ph.D), дэд профессор ДаТС-ийн ТС-ын профессор Д.Оюунбилэг доктор (Ph.D), дэд профессор “Цэвэрлэгдсэн бохир усыг мод үржүүлгэнд ашиглах боломжийн судалгаа” илтгэлээрээ; Илтгэлийн тэргүүн байранд БАС-ийн ХБОИС-ын ахлах багш Н.Насанбаяр “Уст ордын зохиомол нэмэлт тэжээгдэлд боомтуудын үзүүлэх нөлөөлөл” илтгэлээрээ; Илтгэлийн дэд байранд БАС-ийн ХБОИС-ын ахлах багш Б.Мөнхбаяр “Нам температурын агаар, агаарын дулааны насосны туршилтын үр дүн” илтгэлээрэй тус тус орлоо.
.jpg)
Мэдээг бэлтгэсэн: БАС ХБОИС
ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимд БНСУ-ын Softdsp компаниас сургалт, судалгааны хэмжилтийн тоног төхөөрөмж 2026.06.22-д хандивлав.
Сонгино хайрхан дүүргийн хорооны Хог хаягдлын олон нийтийн байцаагч нарт зориулсан “Хог хаягдлын менежментийн сургагч багш бэлтгэх” сургалтыг 2026.06.16-19 өдрүүдэд зохион байгууллаа.
АЖИЛ ОЛГОГЧ ТӨГСӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
"БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГЕОТЕХНИКИЙН АСУУДЛУУД" Эрдэм шинжилгээний XVIII бага хурал амжилттай боллоо.
Австри улсын Вена хотын Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд “FROM LAB TO LECTURE Connecting research, teaching and industry” International Week 2026 хуралд 2026 оны 05 дугаар сарын 18- 22 өдрүүдэд ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн багш нар оролцлоо.