Япон улсын Нагаока технологийн их сургуулийн зохион байгуулсан 7-р удаагийн олон улсын ГИГАКҮ технологийн шинжлэх ухааны хуралд багш Б.Аюурзана оролцоод ирэв
Япон улсын Нагаока технологийн их сургууль (НТИС) нь ШУТИС-тай хамтын ажиллагаагаа амжилттай өргөжүүлж байгаа сургууль бөгөөд Инженер, технологийн дээд боловсрол төслийн хүрээнд хэрэгжүүлж буй хос хөтөлбөрийг Японы их сургуулиуд талаас удирдан зохион байгуулж байгаа сургууль юм. 2015 оноос эхлэн НТИС нь дэлхийн шилдэг их сургууль болох зорилгоор ГИГАКҮ боловсрол, ГИГАКҮ техно паркийг хамтран ажилладаг их сургуулиудад байгуулан их сургууль, засгийн газар, үйлдвэрлэгч компаниудын хоорондын холбоог сайжруулж дэлхийн нийгэмд нийцсэн инженер бэлтгэх тусгай хөтөлбөрийг эхлүүлэн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд ШУТИС дээр 2015 оны 3 сарын 15-нд ШУТИС-НТИС хамтран ажиллах оффисийг байгуулан ажиллаж байгаа бөгөөд оффисийн сайн дурын зохицуулагчаар БАС-ийн багш Б.Аюурзана ажиллаж байна.
.jpg)
Зураг 1. ШУТИС-ийн БУХС-д буй ШУТИС-НТИС-ийн хамтран ажиллах оффис
7-р удаагийн ГИГАКҮ олон улсын хурал нь технологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, эрдэмтэдийн судалгааны ажлыг дэлгэрүүлэх, судалгааны ажлын үр дүнгүүдээ хэлэлцүүлэх зорилготой бөгөөд, хамт зохион байгуулагддаг ГИГАКҮ боловсрол, техно паркийн уулзалт нь үйлдвэрлэгч, засгийн газар, эрдэмтэн, оюутнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын их дээд сургуулиудын хамтын ажиллагааг дэмжиж боловсролын туршлага солилцох боломж олгодог.
Энэ удаагийн хурлын онцлог нь НТИС нь НҮБ-ийн ЮНЕСКО-гийн инженерийн боловсролын гишүүн сургууль болсоныг цохон тэмдэглэх уулзалт байсан юм. Гишүүн их сургууль болсоноор үйл ажиллагааны хүрээ өргөсөж ЮНЕСКО-гийн бодлогоор мэргэжилтэн бэлтгэх, дэмжлэг авах, тогтвортой хөгжлийн 21 зорилтыг шийдвэрлэхэд жинтэй хувь нэмэр оруулах боломжтой болж байгаа юм.
.jpg)
Зураг 2. ЮНЕСКО-ийн төлөөлөгч Р.Сигамоние “Дэлхийн нийгэмд шаардлагатай байгаа инженерийн боловсрол ба тогтвортой хөгжлийн зорилтууд” гэсэн лекц уншив.
Уулзалт, хуралд ШУТИС-ийн захирал Б.Очирбат хүндэт зочноор, БАС-ын багш Б.Аюурзана ШУТИС-НТИС оффисийн үйл ажиллагаа, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор илтгэл хэлэлцүүлэхээр оролцсон болно. Хурлын үеэр багш Б.Аюурзана нь 3-р удаагийн ГИГАКҮ боловсролын төлөөлөгчдийн уулзалтанд ШУТИС-д ГИГАКҮ боловсролын үзэл санааг нэвтрүүлэх боломжийн талаар ханын илтгэл хэлэлцүүлж, мөн 3-р удаагийн ГИГАКҮ технологийн паркын үйл ажиллагааны тухай хуралд ШУТИС-НТИС оффисийн үйл ажиллагаа, Монгол дахь бизнесийн орон зайн талаар богино хугацааны аман илтгэл тавив.
.jpg)
Зураг 3. Багш Б.Аюурзана ханын болон аман илтгэлээ танилцуулж буй байдал.
Хурлын үеэр бусад орнуудаас ирсэн төлөөлөгчтэй, ялангуяа их сургуулиудын төлөөлөл болсон хүмүүстэй уулзан танилцаж цаашид ГИГАКҮ боловсролын шугамаар хамтын ажиллагаагаа өргөжүүлж багш, оюутан солилцоог дэмжих, хамтарсан судалгааны ажил боловсруулан ажиллах болов.
.jpg)
Зураг 4. 7-р удаагийн олон улсын ГИГАКҮ хуралд Монголоос оролцсон төлөөлөгчид: Баруун талаас Шинэ Монгол Технологийн Коллежийн захирал Ш.Буянжаргал, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, БАС-ын багш Б.Аюурзана
Хурлын дараа НТИС-д хос хөтөлбөрөөр суралцаж буй Монгол оюутнуудтай уулзалт зохион байгуулж сурлагын байдалтай нь танилцаж санал хүсэлт солилцов.

Зураг 5. ШУТИС-ийн захирал Б.Очирбат хос хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудтай уулзаж буй байдал.
Мэдээг бэлтгэсэн: Б.Аюурзана
Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.