Aхмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан 09 дүгээр сарын 30-нд БАС-д ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт сууж буй ахмадуудаа хүлээн авлаа. Тус арга хэмжээнд БАС-ийн захирал Э.Нинжгарав Архитектурын салбарын эрхлэгч И.Гончигбат, Барилгын инженерийн салбарын эрхлэгч Я.Дүйнхэржав, Хүрээлэн байгаа орчны инженерийн салбарын эрхлэгч С.Чулуунхуяг, Багшийн хөгжлийн багийн ахлагч Д.Эрдэнэцэцэг нар оролцлоо.
БАС-ийн захирал Э.Нинжгарав тус үйл ажиллагааг нээн үг хэлж, БАС-ийн өнөөгийн байдал болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мөн Ахмадын зөвлөлийн даргаар А.Цэцэнчимэгийг томиллоо.
Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.