ШУТИС БАС-Японы PSATS –ийн хамтарсан семинар боллоо
Барилга Архитектурын сургууль дээр 2018 оны 8 сарын 30-д ШУТИС-Японы PSATS –ийн хамтарсан семинар боллоо. PSATS (Partners in Sustaining Architectural Technology and Skills)– 1998 онд байгуулагдсан Японы барилгын технологийг дэмжих ТББ юм. Энэ төрийн бус байгууллагын гишүүд нь олон жил барилгын салбарт ажилласан асар их туршлагатай инженерүүд байдаг бөгөөд шинэ технологийг барилгын салбарт нэвтрүүлэх, залуу инженерүүдэд дадлага олгох зорилготой ажилладаг юм.
Энэ байгууллага нь Монгол улсын барилгын салбарт туслах зорилгоор 2017 оноос Монгол улсын угсармал орон сууцны барилгыг дулаалах шинэ технологийн судалгааг хийж, Монголын инженерүүдэд дадлага олгох зорилготой ажиллаж байна.

Энэ семинарын зорилго нь: 1 жилийн хугацаанд Монгол улсын угсармал орон сууцны газар хөдлөлт тэсвэрлэлт, дулаалгын чиглэлээр хийсэн ажлын тайлангаа танилцуулсан юм. Гэвч Монгол улсад хөрсний уснаас барилгын суурийг хамгаалах асуудал хурц тавигдаж байгаа учраас энэ асуудлыг нэмж орууллаа.

Энэ семинар нь Барилгын эрчим хүчний хэмнэлт (Э.Пүрэв-Эрдэнэ, Накамура, Абе), Барилгын дулаалгын засварын технологи (Мацумото, Нагаэ, Т.Хэрлэн), Газар хөдлөлтийн төсөвлөлт ба үнэлгээ (Э.Ганзориг, Д.Окамото), Барилгын хөрсний усны судалгаа, уснаас хамгаалах технологи (Я.Дүйнхэржав,Д.Энхгэрэл, Акияма) гэсэн 4 хэсэгтэй явагдсан.
Семинарын үйл ажиллагаанд Барилгын инженерийн болон Архитектурын салбарын багш нараас гадна Хотын захирагчийн албаны инженерийн байгууламжийн инженерүүд, СӨХ-ны төлөөлөгчид, Мэргэжлийн хяналтын албаны мэрэгжилтнүүд, Барилгын компанийн инженерүүд идэвхтэй оролцсон.
Мэдээг бэлтгэсэн: Я.Дүйнхэржав
Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.