"Усны салбарт төрийн бус байгууллагуудын оролцоо"
сэдвээр хэлэлцүүлэг болж өнгөрлөө
Барилга, Архитектурын Сургуулийн дэргэдэх “Усны нөөцийн нэгдсэн менежментийн сургалт, судалгааны төв”, БОАЖЯам, “Усны түншлэл” ТББ хамтран 9 сарын 13 –ны өдөр ШУТИС –ийн төв номын сангийн хурлын танхимд "Усны салбарт төрийн бус байгууллагуудын оролцоо" сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг Барилга, Архитектурын Сургуулийн Хүрээлэн буй орчны инженерийн салбарын дэд профессор, доктор Д.Басандорж удирдан явуулж 100 гаруй усны мэргэжилтэнгүүд тус асуудлаар өрнүүн ярилцлага хийлээ.
Хэлэлцүүлгийн үр дүнд Ерөнхийлөгч, УИХ болон Засгийн газарт “Усны бодлого, удирдлага, менежмент, засаглалыг боловсронгуй болгох” чиглэлээр зөвлөмж хүргүүлсэнээр 9 сарын 27-ны өдөр Төрийн ордны иргэний танхимд уг зөвлөмжийн дагуу ярилцаж, “Усны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага” байгуулах саналыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулахаар тогтлоо.
Мэдээг бэлтгэсэн: О.Мядаг
“АВТО ЗАМ-2025” АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ЧАНАРЫН ХЯНАЛТ СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
JOINT CONFERENCE OF THE ISEC 2025 / ASEA SEC 7 олон улсын эрдэм шинжилгээний хурал
НААНОВО ГРИН ЭНЕРЖИ ХХК-аас ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимд “ХАЯГДАЛ БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИ” мэргэжлийн ЛАБОРАТОРИЙН ТӨХӨӨРӨМЖ ХАНДИВЛАХ үйл ажиллагаа боллоо.
“CECAR10” Civil Engineering Conference at the Asian Region олон улсын эрдэм шинжилгээний хурал
"2IP-2025” арга хэмжээ