“First MUST-GNTECH joint symposium” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
Барилга, хүрээлэн буй орчны салбарт тулгамдаж буй өнөөгийн асуудал, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөлөл, шийдвэрлэх арга замууд, оновчтой шийдэл, шинэ технологи, инновацийг бий болгох, салбарын байгууллагууд, гадаад дотоодын их дээд сургуулиуд, эрдэмтэн судлаачдыг дэмжих, харилцан мэдлэг, туршлагаа солилцож цаашид хамтарч ажиллахад туслах зорилготой.
Хамрах хүрээ.
Барилга болон хүрээлэн буй орчны салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид, багш оюутан, инженер техникийн ажилтан, хувь хүмүүс
Эрдэм шинжилгээний илтгэлд тавигдах шаардлага.
• Тухайн салбарт гарсан шинэ технологи, тоног төхөөрөмжийг хамруулах,
• Шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгааны ажлын арга аргачлалыг ашигласан байх,
• Шинэлэг оновчтой санааг дэвшүүлж тодорхой үр дүнд хүрсэн,
• Практик ач холбогдолтой, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой байх,
Илтгэлийг ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зааврын дагуу Англи, Монгол хэл дээр боловсруулсан байна.
Дараахь хаягаар орж зааврыг харна уу.
http://must.edu.mn/mn/b3m668/
Хаана: ШУТИС, төв номын сан Е-604
Хурал зохион байгуулахтай холбоотой хугацаа:
2018.09.21. Илтгэлийн хураангуйг хүлээн авах
2018.10.05. Бүрэн хэмжээний өгүүллийг хүлээн авах
2018.10.08. Хариу өгөх
2018.10.10. Өгүүллийн засан сайжруулсан эцсийн хувилбарыг хүлээн авах
2018.10.15. Хурлын товхимлыг хэвлэх
2018.10.17 Эрдэм шинжилгээний хурал
Жич: Өгүүллийг англи, монгол хэл дээр
ШУТИС-2-байр 408 тоот танхимд хүлээн авна. altanzagas@must.edu.mn, g.munkhzaya@must.edu.mn
Холбоо барих: ШУТИС–ийн Барилгын Инженерийн Салбар (БАС)
Утас: 323519-2020
Зохион байгуулагчид:
ШУТИС-БАС-Барилгын Инженерийн Салбар
БХБЯ
Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.