БНХАУлсын Харбин хотод зохион байгуулагдсан IFOST2018 сэдэвт хуралд ШУТИС БАС-ийн багш нар оролцоод ирлээ
13 удаагийн IFOST2018 хурал 5-р сарын 30-наас 6-р сарын 1 хүртэл БНХАУ-ын Харбин хотын ШУТИС дээр болж өнгөрлөө. Энэ удаагийн хурлыг Харбины шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Материалын шинжлэх ухаан ба Инженерийн сургууль зохион байгуулсан болно.

IFOST2018 хурлын ажиллагаа албан ёсоор нээж тус сургуулийн ерөнхийлөгч Ли Даёон үг хэлсэн болно.

Энэ нээлтийн ёслолд тус хурлын албан ёсны гишүүн таван орон, гишүүн сургуулиудын оролцогч төлөөлөгчид болон Харбины ШУТИС-ийн 600 гаруй багш оюутнууд оролцлоо.
IFOST2018 хурал нь Шинэ материал ба Нано технологи, Мэдээлэл ба холбооны технологи, Механик инженерчлэл, робот ба автоматжуулалт, Цахилгаан эрчим хүч ба сэргээгдэх эрчим хүч, Экологи, хими хүрээлэгч орчин ба Барилгын инженер, Хавсарга шинжлэх ухааны инженерчлэл ба менежмент гэсэн үндсэн зургаан чиглэлээр явагдсан болно. Тус хуралд БНХАУ, ОХУ, Финланд, ХБНГУ, Өмнөд Солонгос, Монгол, Бангладеш, Тайван зэрэг орнуудаас ирж оролцсон байна.

Мөн хурлын нээлтэнд орон орны төлөөлөгчид баяр хүргэж үг хэллээ. Монгол улсыг төлөөлж ШУТИС-ийн профессор академич Содномдорж үг хэллээ.

IFOST 2018 хурлын нээлтийн ажиллагаа болон завсарлагаанаар постер илтгэлүүдийг хэлэлцэж байлаа.

IFOST 2018 хуралд 10 улсаас нийт 347 илтгэл хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд үүний 173 гадаадын 174 дотоодын илтгэл байсан байна.
Энэ хуралд нийт 347 илтгэл аман болон постер хэлбэрээр хэлэлцүүлэгдсэнээс Монголын талаас ШУТИС, БХИС болон Геоэкологийн хүрээлэн зэрэг байгуулагын 21 аман илтгэл, 27 постер илтгэл оролцсон байна.

IFOST 2018 хуралд Монгол ШУТИС-иас оролцсон төлөөлөгчид
Тус хуралд оролцсон аман илтгэлүүдээс шилдэг илтгэлүүдийг шалгарууллаа. Монгол улсаас ШУТИС, БАС-ийн багш академич Д.Дашжамц excellent paper award, ШУТИС, БАС-ийн ахлах багш Н.Насанбаяр best paper award авсан байна.

Шилдэг илтгэл БАС академич Д.Дашжамц, ахлах багш Н.Насанбаяр
Мэдээг бэлтгэсэн: ахлах багш Н.Насанбаяр
Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.