БАС-ийн оюутан Б.Пүрэвжаргал 100-н буудалт даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд алт, хүрэл медаль хүртлээ
Шинжлэх ухаан технологийн их сургууль БАС-ийн 1-р курсын оюутан Баясгалан овогтой Пүрэвжаргал нь 4 сарын 19-28-ны өдрүүдэд БНХАУ-ын Шинтай хотод зохиогдсон 100-н буудалт даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон алт, хүрэл медаль хүртлээ. Ийнхүү тэрээр Дэлхийн даамын холбооны дэд мастер цолны болзол хангаад байгаа юм.
.jpg)


Мөн ирэх намар ОХУ-д зохиогдох ДАШТ-нд оролцох эрх авжээ. Б.Пүрэвжаргалдаа цаашдын спортын уралдаан тэмцээндээ улам өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөж сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
БАС-ийн захиргаа, Оюутны салбар зөвлөл
Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.