Академич, шинжлэх ухааны доктор, профессор Д.Дашжамцийн "Шинжлэх ухааны судалгааны ажлын онол-арга зүйн үндэс" номын хэлэлцүүлэг
“Дэлхийн номын өдөр-2018” арга хэмжээний хүрээнд Академич, шинжлэх ухааны доктор, профессор Д.Дашжамцийн номын хэлэлцүүлэг амжилттай явагдлаа. Хэлэлцүүлэгт ШУТИС-ийн захирал Б.Очирбат, Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, ШУТИС БАС-ийн захирал Э.Нинжгарав, Төв номын сангийн захирал Ч.Гулнар болон бүрэлдэхүүн сургуулийн академич, профессор багш, судлаачид, оюутнууд оролцож баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.

ШУТИС-ийн номын сангаас профессор багш нарын номын нээлт, хэлэлцүүлгийг хийж батламж олгодог уламжлал ёсоор Д.Дашжамц багшийн "Шинжлэх ухааны судалгааны ажлын онол-арга зүйн үндэс" номонд батламж гардуулаж, БАС-ийн захиралын нэрэмжит шагналаар Д.Дашжамц багшийг шагналаа. Тус ном нь магистр, доктор оюутан, судалгааны ажил хийж байгаа судлаачид зориулагдсан чухал бүтээл юм.

Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.