“Экологийн урсац” сэдэвт онолын семинар боллоо
2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр БОАЖЯ, ШУТИС-ийн БАС, “Монхайдро констракшн” ХХК, “Усны эрчим” ХХК, “Престиж-Инженеринг” ХХК хамтран Монгол улсад Усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Экологийн урсац”-ын талаар усны салбарын эрдэмтэн судлаачид, инженерүүдийг нэгдсэн ойлголт, тодорхойлолттой болох зорилготой онолын семинарыг ХБОИС-ын Гидравлик, усны барилга байгууламжийн багш нараас удирдан явууллаа. Семинарыг санхүүгийн хувьд “Монхайдро констракшн” ХХК ивээн тэтгэв.
Онолын семинарыг нээж БАС-ийн захирал Э.Нинжгарав, ХБОИС-ын эрхлэгч С.Чулуунхуяг нар үг хэлэв.
Онолын семинарт УЦУОШСМХ-ийн доктор Г.Даваа, Туул голын сав газрын захиргааны гадаргын усны мэргэжилтэн, магистр Х.Цогзолмаа, “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн ажилтан, магистр С.Төмөрчөдөр нар илтгэл тавьж ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хэлэлцүүлэгт дээр дурдсан байгууллагуудаас гадна МУИС, Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Монгол ус форум зэрэг байгууллагын 30 гаруй эрдэмтэд, инженер техникийн ажилтнууд, судлаачид, мөн усны барилгын болон усны нөөц, экологийн мэргэжлээр суралцаж байгаа 30-аад оюутан оролцож өөрсдийн санал бодлоо илэрхийллээ.
Үр дүн. “Экологийн урсацын тухай ойлголтын тодорхойлолтыг олон улсын баримт бичигт авч үзсэний үндэслэн гаргалаа. Семинарт оролцогсдоос дээрх тодорхойлолтыг “Усны тухай хууль”-ийн нэр томъёоны тайлбарт оруулахаар БОАЖЯ-нд хүргүүлэх, мөн “Экологийн урсацын судалгаа болон тооцоо хийх журам”-ыг усны асуудал эрхэлсэн төрийн захирггааны байгууллагаар ойрын хугацаанд гаргуулах, уг журмын үндсэн дээр “Экологийн урсацыг тооцож тодорхойлох аргачилсан заавар”-ыг боловсруулж гаргах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргав.
ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимд БНСУ-ын Softdsp компаниас сургалт, судалгааны хэмжилтийн тоног төхөөрөмж 2026.06.22-д хандивлав.
Сонгино хайрхан дүүргийн хорооны Хог хаягдлын олон нийтийн байцаагч нарт зориулсан “Хог хаягдлын менежментийн сургагч багш бэлтгэх” сургалтыг 2026.06.16-19 өдрүүдэд зохион байгууллаа.
АЖИЛ ОЛГОГЧ ТӨГСӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
"БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГЕОТЕХНИКИЙН АСУУДЛУУД" Эрдэм шинжилгээний XVIII бага хурал амжилттай боллоо.
Австри улсын Вена хотын Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд “FROM LAB TO LECTURE Connecting research, teaching and industry” International Week 2026 хуралд 2026 оны 05 дугаар сарын 18- 22 өдрүүдэд ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн багш нар оролцлоо.