Барилга ба зам гүүрийн инженерийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудад зориулсан тэтгэлэгт аяллын сонгон шалгаруулалтын удирдамж
Монголын барилгын инженерүүдийн Холбооны хамтын ажиллагаатай Японы Барилгын Инженерүүдийн Холбооны нэрэмжит “JSCE Study Tour Grant 2018” -олон улсын мэргэжлийн аялалд оролцох барилга ба зам гүүрийн инженер мэргэжлээр бакалаврын төгсөх курст болон магистрт суралцаж буй оюутан-г сонгон шалгаруулна.
Тэтгэлэг: 2018 оны 08 дугаар сард Япон улсад зорчих тээврийн зардал, байрлах буудал, хоол, үзвэр, тээврийн зардлууд бүгд орно.
Хөтөлбөрийн зорилго: Японы Барилгын Инженерүүдийн Холбооны 2018 оны Олон улсын симпозиумд илтгэл тавих, Олон улсын хурал семинарт оролцох төдийгүй Японы барилгын салбарын шинэ техник технологи, их дээд сургууль, эрдэм шинжилгээний төв, барилгын төслийн талбайтай танилцах, Холбоодын хамтын ажиллагааг хөгжүүлэх болно.
Материал хүлээн авах: 2 сарын 19-с 3 сарын 7-ны хооронд. Холбогдох материалыг бүрдүүлж, Холбооноос өгсөн асуулгын дагуу эссег англи хэлээр бичиж ирүүлэх.
1-р шат: 3 сарын 12-16-ны өдрүүдэд оролцогсдоос ирүүлсэн материалыг Шалгаруулалтын комисс хэлэлцэн дүгнэж, эхний шатны шалгаруулалтыг хийх.
2-р шат: 1-р шатнаас шалгарсан оролцогсодтой 3 сарын 22-нд англи хэлээр бэлдсэн илтгэлтэй танилцан, ярилцлага хийн 3 оюутан-г шалгаруулах.
3-р шат: 2-р шатнаас шалгарсан 3 оюутаны материалыг 3-р сарын 30-ны дотор ЯБИХ руу хүргүүлэх ба эцсийн шалгаруулалтын хариуг ЯБИХ-оос 6-р сард ирүүлнэ.
Бүрдүүлэх материал болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны www.mace.org.mn албан ёсны цахим хуудсаар орж үзэх буюу 330985,99085635 утсаар лавлана уу.
Материал хүлээн авах хаяг: БГД 16-р хороо, Максмолл худалдааны төвийн зүүн талд байрлах МБИХ-ны байр
Жич: *- Японд аялах аяллын зорилго, Японы барилгын болон дэд бүтцийн салбарт аялах хугацаандаа танилцахыг хүсэж буй барилга, төсөл, байгууллагын тухай болон өөрийн хийж буй судалгаа, төсөл хөтөлбөр, ирээдүйн төлөвлөгөөнийхөө талаар 600-аас доошгүй үгтэй эссег англи хэлээр бичиж ирүүлнэ.
ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимд БНСУ-ын Softdsp компаниас сургалт, судалгааны хэмжилтийн тоног төхөөрөмж 2026.06.22-д хандивлав.
Сонгино хайрхан дүүргийн хорооны Хог хаягдлын олон нийтийн байцаагч нарт зориулсан “Хог хаягдлын менежментийн сургагч багш бэлтгэх” сургалтыг 2026.06.16-19 өдрүүдэд зохион байгууллаа.
АЖИЛ ОЛГОГЧ ТӨГСӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
"БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГЕОТЕХНИКИЙН АСУУДЛУУД" Эрдэм шинжилгээний XVIII бага хурал амжилттай боллоо.
Австри улсын Вена хотын Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд “FROM LAB TO LECTURE Connecting research, teaching and industry” International Week 2026 хуралд 2026 оны 05 дугаар сарын 18- 22 өдрүүдэд ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн багш нар оролцлоо.