ШУТИС. БАРИЛГА АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН МАГИСТР, ДОКТОР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ
Барилга Архитектурын Сургуулийн магистр, доктор оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдана.
Зохион байгуулагч: Барилга Архитектурын Сургууль
Зорилго: Залуу судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжин урамшуулах, судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлэх, зөвлөгөө авах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг олон нийтэд танилцуулах, харилцан туршлага хуваалцах, хамтран ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд оршино.
Салбар, чиглэлүүд:
Салбар 1. Барилга
Салбар 2. Архитектур
Салбар 3. Хүрээлэн буй орчны инженер
Хурлын тавигдах шаардлага:
Хурлын хугацаа, шалгаруулалт:
Эрдэм шинжилгээний хуралд оролцох хүсэлтэй магистр, доктор оюутнууд 2018 оны 03 дугаар сарын 01-ний дотор дараах холбоосоор бүртгүүлнэ үү.
2018 оны 03 дугаар сарын 09-ний дотор илтгэл (PPT), өгүүллийг хэвлэмэл болон файл хэлбэрээр munkhchimeg.o@must.edu.mn хаягаар болон 2-602 тоот өрөөнд авч ирнэ үү. Эрдэм шинжилгээний хурал 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ШУТ номын сангийн 604 тоот танхимд зохион байгуулагдана.
Илтгэлийг салбар чиглэлээр нэгтгэн 3 байр эзлүүлэн шагнан урамшуулна. Шалгарсан илтгэлүүдийг ШУТИС-ийн магистр, доктор оюутны шилдэг өгүүлэл шалгаруулах уралдаанд оролцуулна.
Магистр оюутан:
I байр Өргөмжлөл, 100.000 төгрөг
II байр Өргөмжлөл, 80.000 төгрөг
III байр Өргөмжлөл, 60.000 төргөг
Доктор оюутан:
I байр Өргөмжлөл, 120.000 төгрөг
II байр Өргөмжлөл, 100.000 төгрөг
III байр Өргөмжлөл, 80.000 төгрөг
Магистр оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийг удирдсан багшийг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.
Шилдэг илтгэлд хугацаа хоцорсон материал хүлээн авахгүй.
ШУТИС. Барилга Архитектурын Сургууль
Эрдэм шинжилгээний алба
Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.