"Green box" зорилтот төслийн уралдаан-II амжилттай болж өндөрлөлөө
ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургууль, Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төв, Канадын Дэлхийн Их Сургуулиудын үйлчилгээ олон улсын байгууллагын Юнитерра төсөлтэй хамтран зохион байгуулж буй зорилтот төслийн уралдааны эцсийн шат 02-р сарын 05-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Уралдаанд оролцож буй оюутнуудад зориулан 2018 оны 01-р сарын 12-ны өдөр Юнитерра төслөөс Kim Dupont Madinier "Төслийн санхүүжилт хэрхэн олох вэ", Glynis Dorey "Инновацийг эдийн засгийн эргэлтэнд оруулах нь" сэдвээр лекц уншив.
Уралдааны дараагийн шатанд шалгарсан Э.Болорцэцэг удирдагчтай Б.Энх-Амгалан, Г.Ганчимэг, О.Чулуунбаатар гишүүдтэй "Comfortable Housing Engineers" баг, П.Сэргэлэн удирдагчтай Б.Есөн-Эрдэнэ, Д.Даваажаргал, н.Мөнхтогтох гишүүдтэй "Хайгуулч" баг, Б.Мөнхбаяр удирдагчтай Б.Болортуяа, Ц.Ариунаа, Т.Энхжаргал гишүүдтэй "Supernova" баг, Ч.Наранцацралт удирдагчтай Б.Эрдэмсайхан, Т.Азбилэг, Б.Ганцолмон гишүүдтэй "Big dream" баг, Э.Пүрэв-Эрдэнэ удирдагчтай Б.Лхагвасүрэн, Б.Баярчимэг, н.Төгөлдөр гишүүдтэй "Compact ger" багууд удирдамжид заасны дагуу 3.6м х 3.6м х 2.5м хэмжээтэй 1-2 хүн амьдрах хувийн орон сууц төлөвлөж макет болон постер бэлтгэн танилцууллаа. Шүүгчдийн бүрэлдэхүүн шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэлээ.
Тэргүүн байранд шалгарсан Э.Болорцэцэг удирдагчтай "Comfortable Housing Engineers" багт өргөмжлөл 500.000 төгрөг, кредитийн урамшуулал, дэд байранд шалгарсан Б.Мөнхбаяр удирдагчтай "Supernova" багт өргөмжлөл 300.000 төгрөг, кредитийн урамшуулал, гутгаар байранд шалгарсан Э.Пүрэв-Эрдэнэ удирдагчтай "Compact ger" багт өргөмжлөл 200.000 төгрөг, кредитийн урамшуулал тус тус олгов.
Уг уралдаанаас шалгарсан багууд МУ-ын гавъяат багш, академич С.Батмөнхийн нэрэмжит ШУТИС-ийн оюутны "Эрдмийн XVIII чуулган"-ы бүтээлийн уралдаанд оролцох болно.
Нийт шалгарсан багуудын шагналыг БАС-ийн захирал Э.Нинжгарав, Юнитерра төслийн зохицуулагч Э.Сүндэр, БЭХХТ-ийн захирал Б.Мөнхбаяр нар гардуулан амжилт хүслээ.
Мэдээ бэлтгэсэн БАС-ЭША
ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимд БНСУ-ын Softdsp компаниас сургалт, судалгааны хэмжилтийн тоног төхөөрөмж 2026.06.22-д хандивлав.
Сонгино хайрхан дүүргийн хорооны Хог хаягдлын олон нийтийн байцаагч нарт зориулсан “Хог хаягдлын менежментийн сургагч багш бэлтгэх” сургалтыг 2026.06.16-19 өдрүүдэд зохион байгууллаа.
АЖИЛ ОЛГОГЧ ТӨГСӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
"БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГЕОТЕХНИКИЙН АСУУДЛУУД" Эрдэм шинжилгээний XVIII бага хурал амжилттай боллоо.
Австри улсын Вена хотын Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд “FROM LAB TO LECTURE Connecting research, teaching and industry” International Week 2026 хуралд 2026 оны 05 дугаар сарын 18- 22 өдрүүдэд ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн багш нар оролцлоо.