ШУТИС БАС-ийн багш нар Чех Улсын Техникийн Их Сургууль, Брногийн Техникийн Их Сургуулиар зочилж, Navisworks-ийн сургалтанд хамрагдлаа
2017 оны 12 сарын 2-ноос 11-ний өдрүүдэд Барилга Архитектурын Сургууль болон “People in Need” төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд Барилгын инженерийн салбарын багш Н.Саранчимэг, Б.Батчимэг нар Чех улсад Navisworks-ийн сургалтанд хамрагдаад ирлээ. Navisworks програм нь Revit болон бусад зураг төслийн програмууд дээр байгуулсан загваруудыг нэгтгэн, тэдгээрийн хооронд гарсан алдаа давхцлуудыг илрүүлэх, календарьчилсан төлөвлөгөө хийх, анимаци хийх боломжтой BIM-ийн төрлийн програм юм. Сургалтын хүрээнд Чехийн Техникийн Их Сургууль, Брногийн Техникийн Их Сургуулийн судалгааны төвүүдтэй танилцаж, BIM-ийн багш нартай уулзан BIM-ийг Чех улсад хэрхэн нэвтрүүлж байгаа, сургалтыг хэрхэн явуулж байгаа талаар туршлага судаллаа. Мөн хонины ноосон дулаалгатай барилга, пассив хаус зэргийг үзэж сонирхлоо.
.png)
Мэдээг бэлтгэсэн: Н.Саранчимэг
Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.