“БАРИЛГА УГСРАЛТ, ТЕХНОЛОГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ”-ЫН АНХДУГААР ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Барилга угсралт, технологи, зохион байгуулалт”-ын анхдугаар олимпиад 2017 оны 12 сарын 10-ны өдөр Шинэ Монгол Технологийн ДС-ийн хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө. Уг олимпиадад ШУТИС, МҮИС, ИЗОУИС, ШМТДСургуулийн нийт 69 оюутан авхаалж, мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдлөө. Олимпиадыг “Голомт констракшн” ХХК ивээн тэтгэсэн бөгөөд ШМТДС-ийн Барилга ба хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимээс санаачлан зохион байгуулсан. Олимпиадын нээлтийн үйл ажиллагаанд:
ШМТДС-ийн захирал, Доктор профессор Ч.Ганзориг
МҮИС-БИС-ийн захирал Ж.Базарсад
ШУТИС-БАС-ийн зөвлөх багш, Монгол улсын зөвлөх инженер Ж.Гэрэлхүү
ШУТИС-БАС-БИ салбарын дэд профессор, доктор Р.Хишгээ
ШУТИС-БАС-БИ салбарын барилга угсралт, технологи, менежментийн багш Ж.Дуламжав
МҮИС-БИС-ийн барилга угсралт, технологи, менежментийн багш Г.Энхжаргал
ИЗОУИС-ҮИТС-ийн барилга угсралт, технологи, менежментийн багш Н.Долзодмаа бусад эрдэмтэн багш нар оролцлоо.
“Барилга угсралт, технологи, зохион байгуулалт” хичээлийн сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан олимпиадад дараах оюутнууд шагналт байр эзэлж медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.
1-р байр Ж.Ганбаяр, ШУТИС-БАС
2-р байр Э.Цогхүү, ШУТИС-БАС
2-р байр Б.Жамъянсүрэн, ШУТИС-БАС
3-р байр Б.Ванчиг, ШУТИС-БАС
3-р байр Ч.Мижиддорж, ШУТИС-БАС
3-р байр Б.Ганцолмон, ШУТИС-БАС
Тусгай байр Б.Оргил, ШМТДС
Тусгай байр О.Чойжамц, ШУТИС-БАС
Тусгай байр Г.Түмэндэмбэрэл, ШУТИС-БАС
Тусгай байр Б.Цэцэгдэлгэр, ШУТИС-БАС
Тусгай байр Э.Энхмандах, ШУТИС-БАС
Тусгай байр Т.Баянжаргал, ШУТИС-БАС
Тусгай байр Э.Билгүүн, ШУТИС-БАС
Тусгай байр Ч.Төгсдэлгэр, ШМТДС
Тусгай байр Б.Мэнд-Амар, ШУТИС-БАС
Тусгай байр Э.Баасандорж, ШМТДС
Тусгай байр М.Сондор, ШУТИС-БАС
Тусгай байр А.Сумъяабазар, ШУТИС-БАС
Энэхүү олимпиадад идэвхтэй оролцсон нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсэж, амжилттай зохион байгуулсан ШМТДС-ийн хамт олонд ажлын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.
ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимд БНСУ-ын Softdsp компаниас сургалт, судалгааны хэмжилтийн тоног төхөөрөмж 2026.06.22-д хандивлав.
Сонгино хайрхан дүүргийн хорооны Хог хаягдлын олон нийтийн байцаагч нарт зориулсан “Хог хаягдлын менежментийн сургагч багш бэлтгэх” сургалтыг 2026.06.16-19 өдрүүдэд зохион байгууллаа.
АЖИЛ ОЛГОГЧ ТӨГСӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
"БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГЕОТЕХНИКИЙН АСУУДЛУУД" Эрдэм шинжилгээний XVIII бага хурал амжилттай боллоо.
Австри улсын Вена хотын Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд “FROM LAB TO LECTURE Connecting research, teaching and industry” International Week 2026 хуралд 2026 оны 05 дугаар сарын 18- 22 өдрүүдэд ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн багш нар оролцлоо.