"Тэргүүлэх Технологийн Олон Улсын Симпозиум" (ISFT 2017)-д оролцоод ирлээ.
2017 оны 11 сарын 04-нөөс 06-ны өдрүүдэд Япон улсад зохион байгуулагдсан 6 дахь удаагийн "Тэргүүлэх Технологийн Олон Улсын Симпозиум" олон улсын эрдэм шинжилгээний хуралд БАС-ийн ЭНБД Ц.Оюунцацрал оролцож "Монгол улсын барилгын салбар дахь төслийн гэрээний удирдлагыг боловсронгуй болгох нь" сэдвээр илтгэл тавиад ирлээ.
"Тэргүүлэх Технологийн Олон Улсын Симпозиум"-ын хүрээнд 6 салбар хуралдаанд 10 гаруй орны 220 гаруй судлаачдын нийт 74 илтгэл хэлэлцэгдсэн байна. Мөн 2015 оны физикийн салбарын Нобелийн шагналт проф. Такааки Кажита энэ хуралд урилгын лекц уншив. Энэхүү хурал нь 2 жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд дараагийн хурал 2019 онд Тайланд улсад зохион байгуулагдах болно.
Мэдээ бэлтгэсэн: ЭНБД Ц.Оюунцацрал
"Алтангадас одон"-гоор шагнагдсан багш нартаа баяр хүргэе
ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн багш нар, магистр, доктор оюутнууд Солонгосын их сургуультай уулзалт семинар хийж, дахин боловсруулах үйлдвэр, ус цэвэрлэх байгууламж, Ногоон барилгатай танилцав.
Дүрслэх геометр-ийн Улсын XV олимпиад
Д.Баттогтохын нэрэмжит ШУТИС-ийн Дүрслэх геометрийн Олимпиад 2024.12.07-ний өдөр зохион байгуулагдлаа.
АЖИЛ ОЛГОГЧ ТӨГСӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.