2016-2017 оны хичээлийн жилийн БАС-ийн магистр, доктор оюутны
эрдэм шинжилгээний бага хурал боллоо
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Барилга Архитектурын Сургуулийн Магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний бага хурал 2017 оны 03 сарын 17-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Уг хурал нь залуу судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжин урамшуулах, судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлэх, зөвлөгөө авах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг олон нийтэд танилцуулах, харилцан туршлага хуваалцах, хамтран ажиллах нөхцөл болоцоог бүрдүүлэх зорилготой юм.
Магистр оюутны хурал техник технологи, нийгэм хүмүүнлэг дизайн, байгалийн ухаан экологи гэсэн үндсэн чиглэлээр нийт 21 илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд Тэргүүн байранд доктор (Ph.D) Б.Лхагвадулам удирдагчтай магистрант Б.Цагаанцэцэг " Үйлдвэрийн бохир усан дахь хромыг цэвэрлэх нанотехнологийн судалгаа" сэдвээр; Дэд байранд доктор (Ph.D) Б.Болд удирдагчтай магистрант Б.Бадар-Ууган "Инженерийн шороон байгууламжийн тогтворын тооцоог гүйцэтгэх орчин үеийн чиг хандлага" сэдвээр; Гутгаар байранд магистр С.Амгалан удирдагчтай магистрант Б.Ундраа "Улаанбаатар хотын орон зайн хувьсал өөрчлөлт" сэдвээр тус тус шалгаран өргөмжлөл мөнгөн шагнал гардан авлаа.
Мөн оюутнуудаа амжилттай удирдан оролцуулсан удирдагч багшаар Архитектурын салбарын ахлах багш С.Амгалан шалгарч өргөмжлөл болон мөнгөн шагналаар шагнагдав.
Доктор оюутны хуралд Тэргүүн байранд доктор (Ph.D), дэд профессор Э.Ганзориг удирдагчтай докторант О.Алтанзагас "Ган-төмөр бетон бүтээцэд хэрэглэх групп Y хэлбэрийн хавиргат холбоосон туршилт тоон загварчлалын харьцуулсан судалгаа" сэдвээр; Дэд байранд доктор (Ph.D), дэд профессор С.Чулуунхуяг удирдагчтай докторант Д.Эрдэнэцэцэг "Дулааны сүлжээний ашиглалтын үлдэгдэл нөөцийн судалгаа" сэдвээр; Гутгаар байранд доктор (Ph.D), дэд профессор Р.Болормаа удирдагчтай докторант Н.Бямба "Полимер битумын судалгаа" сэдвээр тус тус шалгаран өргөмжлөл мөнгөн шагнал гардан авлаа.
Шалгарсан илтгэлүүд дараагийн шат болох ШУТИС-ийн Магистрант, докторантын эрдэм шинжилгээний хуралд оролцож, хурлын эмхтгэлд өгүүллээ хэвлүүлэх юм.
Нийт шалгарсан судлаачиддаа зорьсондоо хүрэх илтгэл, зүтгэл, эрмэлзлэлээр дүүрэн байж цаашдын эрдэм судлалын ажилдаа амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Мэдээ бэлтгэсэн: БАС-ЭША
ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимд БНСУ-ын Softdsp компаниас сургалт, судалгааны хэмжилтийн тоног төхөөрөмж 2026.06.22-д хандивлав.
Сонгино хайрхан дүүргийн хорооны Хог хаягдлын олон нийтийн байцаагч нарт зориулсан “Хог хаягдлын менежментийн сургагч багш бэлтгэх” сургалтыг 2026.06.16-19 өдрүүдэд зохион байгууллаа.
АЖИЛ ОЛГОГЧ ТӨГСӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
"БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГЕОТЕХНИКИЙН АСУУДЛУУД" Эрдэм шинжилгээний XVIII бага хурал амжилттай боллоо.
Австри улсын Вена хотын Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд “FROM LAB TO LECTURE Connecting research, teaching and industry” International Week 2026 хуралд 2026 оны 05 дугаар сарын 18- 22 өдрүүдэд ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн багш нар оролцлоо.