Эрхүү хотын Үндэсний Судалгааны Техникийн Их Сургуульд томилолтоор ажиллаад ирэв
ШУТИС-ийн БАС-ийн Архитектурын салбарын эрхлэгч И.Гончигбат, ГХИ-ийн ахлах багш Т.Гэрэлмаа нар ОХУ-ын Эрхүү хотын Үндэсний Судалгааны Техникийн Их Сургуулийн Ректор М.В. Корняковын урилгаар тус их сургууль дээр 18 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа Өвлийн хот төлөвлөлтийн олон улсын чуулганд оролцон “Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний хөгжил, чиг хандлага” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэхийн зэрэгцээ олон улсын оюутнуудын дунд нэг сарын турш зохиогдсон Ушаковка голын нутаг дэвсгэрийг сэргээн засаж, дахин шинэчилж сайжруулах ерөнхий төлөвлөгөөний төслийг шалгаруулж байр эзлүүлэхэд долоо хоногийн турш шүүгч, экспертээр ажиллан туршлага судлаад ирэв.

Энэ хугацаанд тус их сургуулийн Барилга архитектурын дээд сургуулийн захирал В.Р. Чупин, Архитектур, хот төлөвлөлтийн тэнхимийн эрхлэгч А.Г. Большаков нартай уулзаж сургууль тэнхим хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Цаашид оюутан, залуу багш нарыг магистрантур, докторантурт сургах, өвлийн хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд оюутан, багшийг үргэлжлүүлэн оролцуулж, сургалт судалгааны чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиров. Мөн докторант Н. Нарантуяагийн докторын судалгааны ажлын явцтай танилцан зөвлөгөө өгч, удирдагч багштай нь уулзан санал солилцож, ажлаа эрчимжүүлэн ойрын хоёр жилд багтаан диссертациа хамгаалах боломжтой талаар зөвшилцөв.
.jpg)
Мэдээг бэлтгэсэн И.Гончигбат, Э.Бумбаяр
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Аз Эко ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.
БАРИЛГА АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН МАГИСТР, ДОКТОР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
БАРИЛГА, АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА,
“ТӨМӨРБЕТОНЫ АЯН-2026” амжилттай зохион байгуулагдлаа.
ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн Инженерийн байгууламжийн тэнхимийн ахлах багш, дэд профессор Б.Аюурзана Италийн Катаниагийн их сургуульд ажиллаад ирлээ.