“Ган гүүр” анхдугаар тэмцээн амжилттай болж өнгөрөв
Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС)-ийн Барилга, архитектурын сургууль (БАС)-ийн Барилгын инженерийн салбарын санаачилгаар “Ган гүүр”-ийн анхдугаар тэмцээн 2017 оны хоёрдугаар сарын 10-11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээний зорилго нь их, дээд сургуулиудын барилга, авто зам, гүүрийн инженерийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэх чадвар, тэдний бүтээлч сэтгэлгээ болон багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, мэргэжлийн өндөр ур чадвар, ёс зүйтэй инженерүүдийг бэлтгэх, “Азийн Ган гүүрийн тэмцээн” (Asia Steel Bridge Competition)-д Монгол улсаа төлөөлөн оролцох багийг шалгаруулах явдал байлаа.

“Ган гүүр”-ийн анхдугаар тэмцээнийг Монголын үндэсний их сургуулийн Барилгын инженерийн сургууль хамтран зохион байгуулж 13 баг оролцсоноос ШУТИС-ийн тав, МҮИС-ийн нэг баг эцсийн шалгаруулалтанд өрсөлдөв.

Оролцогч багууд “Азийн ган гүүрийн тэмцээн”-ий дүрмийн дагуу 4~4,4 м урттай, 60 см өргөнтэй энгийн гүүрийг өөрсдөө төсөллөж, барилгын гангаар үйлдвэрлээд тэмцээний талбайд угсарч, ачаалж уралдсан ба угсралтын өртөг, бүтээцийн өртөг, нийт өртөг, гоо зүй, илтгэл, хотойлтын урьдчилсан тооцоо төрлүүдэд дараах байруудыг эзлэв. Үүнд:
1.Угсралтын өртгөөр: 1-р байр ШУТИС-ийн “Нэмэх” баг, 2-р байр ШУТИС-ийн “Шийдэл” баг
2.Бүтээцийн өртгөөр: 1-р байр ШУТИС-ийн “Аравт” баг, 2-р байр МҮИС-ийн “Creative guys”баг
3.Нийт өртгөөр: 1-р байр ШУТИС-ийн “Аравт” баг, 2-р байр МҮИС-ийн “Creative guys”баг
4.Гоо зүйгээр: 1-р байр МҮИС-ийн “Creative guys”баг, 2-р байр ШУТИС-ийн “ШУТИС-2” баг
5.Илтгэлээр: 1-р байр ШУТИС-ийн “ШУТИС-2” баг, 2-р байр ШУТИС-ийн “Аравт” баг
6.Хотойлтоор: 1-р байр ШУТИС-ийн “Аравт” баг, 2-р байр МҮИС-ийн “Creative guys”баг
Нэгдсэн дүнгээр:
1-р байр - ШУТИС-ийн “Аравт” баг
2-р байр - МҮИС-ийн “Creative guys”баг тус тус шалгарлаа.




Тэмцээнд идэвхтэй оролцсон нийт оюутнууд, дэмжиж ажилласан БАС-ийн захиргаа, ивээн тэтгэсэн Химон констракшн ХХК, Рич констракшн ХХК, Номин констракшн девелопмент групп, Тэдмэнт хийц ХХК, Барилга байгууламж ХХК болон БАС-ийн ЭЗ-ийн гишүүн, МУ болон Буриад улсын гавьяат барилгачин Б.Жүгдэр, Барилга.мн сэтгүүл, шүүгч, зохион байгуулж ажилласан нийт багш, ажилтнууддаа талархал илэрхийлж цаашдын ажил үйлс нь өөдрөг амжилттай байхыг ерөөе.
Тэмцээний фэйсбүүк пэйж хуудас нь “Ган гүүр”.

Мэдээг бэлтгэсэн М.Оюунчимэг, Э.Бумбаяр
АЖИЛ ОЛГОГЧ ТӨГСӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
"БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГЕОТЕХНИКИЙН АСУУДЛУУД" Эрдэм шинжилгээний XVIII бага хурал амжилттай боллоо.
Австри улсын Вена хотын Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд “FROM LAB TO LECTURE Connecting research, teaching and industry” International Week 2026 хуралд 2026 оны 05 дугаар сарын 18- 22 өдрүүдэд ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн багш нар оролцлоо.
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛИЙН СУРГАЛТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА.
ROAD EXPO 2026 ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ, КОНФЕРЕНЦИД ОРОЛЦОВ.