ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургуулийн зочин профессор БНСУ-ын Ёнсей Их Сургуулийн профессор Ким Санг Хёо хүрэлцэн ирж дараах сэдвээр лекц уншина.
Лекц 2017 оны 02 сарын 6 – нд 13:30 - 16:00 цагт Төв номын сангийн 604 тоот танхимд болно.
Сэдэв: “Development of Connection Systems for Comprehensive Design of Steel-Concrete Composite Structures and Spliced PSC Structures ” (Ган-төмөрбетон ба урьдчилан хүчитгэсэн бүтээцийн холбоосын систем)
Жич: Нэг цагийн кредит, сертификат авахыг хүсвэл урьдчилан 2 сарын 5-ны дотор холбоо барина уу ? Төлбөр 10000 төгрөг.
Оролцохыг хүсэгчид altanzagas@must.edu.mn хаягаар бүртгүүлнэ үү.
Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.