"Барилга, байгууламжийн геотехникийн асуудлууд" Эрдэм шинжилгээний X бага хурал, Монгол Оросын хамтарсан "Өвлийн бетоны технологи" сэдэвт семинар амжилттай зохион байгуулагдлаа.
ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургууль, Геотехникийн судалгааны төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Барилга, байгууламж, геотехникийн асуудлууд" сэдэвт Эрдэм шинжилгээний X хурал 2016 оны 11 сарын 04-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хурлын хүрээнд ОХУ-ын Новосибирскийн Барилга-Архитектурын Улсын Их Сургуулийн эрдэмтэдтэй хамтран "Өвлийн бетоны технологи" сэдэвт семинарыг зохион байгуулав.
Семинарт профессор М.М.Титов "Современное состояние теории и практики зимнего бетонирования в Российской федерации", профессор И.Т.Себелев "Современноя нормативная база контроля качества бетона" сэдвээр тус тус лекц уншив.
Барилга, байгууламжийн геотехникийн асуудлууд эрдэм шинжилгээний бага хуралд 18 илтгэгч илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд семинарт "Улаанбаатар барилга" ХХК, "И СиСи" ХХК, "Тэлмэн констракшн" ХХК, "Финанс лайн" ХХК, "Инкон" ХХК, "Тесо констракшн" ХХК, "Голден лайт групп" ХХК, "Жинерал констракшн" ХХК, "Бодь пропертийз ХХК, "Үндэсний бүтээн байгуулалтын корпораци", "Асар өргөө" ХХК, "Хийморьбюлдинг" ХХК, "Чандмань-Өрнөх" ХХК, "И энд Си инженеринг" ХХК, "Мөнхтооройт" ХХК, "Барилга корпораци", "Сойл трейд" ХХК, "Зөв төгс шийдэл" ХХК, "Байгууламж Од" ХХК, "Айзаво Монгол" ХХК, Говьсүмбэр аймгийн МХГ, "Рендер" ХХК, "Магма Од" ХХК, "Сайн констракшн" ХХК зэрэг 24 байгууллага компаниудын 120 гаруй инженер, БАС-ийн профессор багш нар, магистр оюутан, судлаачид оролцсон бөгөөд 2 кредитийн гэрчилгээ олгов.
Хурлын төгсгөлд Новосибирскийн Барилга-Архитектурын Улсын Их Сургуультай хамтран ажиллах гэрээг үзэглэв.
Мэдээ бэлтгэсэн БАС-ЭША
“АВТО ЗАМ-2025” АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ЧАНАРЫН ХЯНАЛТ СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
JOINT CONFERENCE OF THE ISEC 2025 / ASEA SEC 7 олон улсын эрдэм шинжилгээний хурал
НААНОВО ГРИН ЭНЕРЖИ ХХК-аас ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимд “ХАЯГДАЛ БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИ” мэргэжлийн ЛАБОРАТОРИЙН ТӨХӨӨРӨМЖ ХАНДИВЛАХ үйл ажиллагаа боллоо.
“CECAR10” Civil Engineering Conference at the Asian Region олон улсын эрдэм шинжилгээний хурал
"2IP-2025” арга хэмжээ