Шинэ ном хэвлэгдэн гарлаа.
Барилга Архитектурын Сургуулийн Барилгын инженерийн салбарын багш Б.Оюунчимэгийн "Барилгын үнэ бүрдэл" ном хэвлэгдэн гарлаа.
Барилгын үнэ бүрдэл, инженер технологийн мэргэжилтнийг бэлтгэж буй сургуулиудын оюутан суралцагчид, эрдэмтэн судлаачид болон барилгын салбарын ажилтнуудад зориулж энэхүү номыг бичлээ.
Номыг барилга-хөрөнгө оруулалтын төсөл, барилгын үнэ бүрдэл, барилгын үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр хийсэн төсөл, судалгаа шинжилгээний ажил, эрдэм шинжилгээний өгүүлэл, барилгын салбарын хөгжлийн талаархи өөрийн болон гадаад орнуудын туршлага, эрдэмтэд судлаачдын бүтээлд тулгуурлан бичиж, 2010 оноос хойш ШУТИС-ийн эрдэм шинжилгээний бичиг, IEEE олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, Барилгын мэдээлэл, Менежер, Барилга-Хөгжил зэрэг сэтгүүлд нийтлүүлсэн бүтээлүүд, хамтран боловсруулсан барилгын норм ба дүрмээс түүвэрлэн авч эмхэтгэн гаргасан болно.
Уг ном нь хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа, барилгын үнэ бүрдлийн тогтолцоо, барилгын төсөв, үнэ бүрдлийн талаархи гадаад орнуудын туршлага, ашигт ажиллагаа гэсэн дөрвөн хэсэг, арван гурван бүлэгтэй.
Утас: Б.Оюунчимэг 99861613
Номын нэг бүрийн үнэ: 15000 төгрөг.
Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.