Барилга, архитектурын сургуулийн Багшийн хөгжлийн баг өрөөтэй болов
ШУТИС-ийн багшийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд Барилга, архитектурын сургууль Багшийн хөгжлийн багаа дэмжин ШУТИС-ийн Төв номын сангийн Е-13а өргөөг засаж өнөөдөр нээлтээ хийв. Уг үйл ажиллагаанд БАС-ийн захирал доктор, профессор Э.Нинжгарав, БХТ-ийн захирал доктор Т.Уранчимэг, БАС-ийн захирлын зөвлөлийн болон Багшийн хөгжлийн багийн гишүүд оролцлоо. Мөн БХТ-ийн захирал Т.Уранчимэг БАС-ийн БХБ-ийг “Бүтээлч багшийн хөгжлийн баг”-аар тодруулан гэрчилгээ олголоо. Улмаар БАС-ийн Багшийн хөгжлийн багийн хамт олонд цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.