БНАСАУ-ын Пхеньянын Архитектурын их сургуулийн зочид төлөөлөгчид ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуульд айлчлав
2016 оны 08-р сарын 30-ны өдөр ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургуульд БНАСАУ-ын Пхеньянын Архитектурын их сургуулийн ерөнхийлөгч, Солонгосын Архитектурын холбооны төв хорооны дэд ерөнхийлөгч Kim Yong Bae, Солонгосын Архитектурын холбооны төв хорооны ерөнхийлөгч Sim Yong Hak, Пхеньянын Архитектурын их сургуулийн Гадаад харилцааны албаны дарга Choe Yong Chan, Пхеньянын Архитектурын их сургуулийн Гадаад харилцааны албаны ажилтан Choe Kyong Hui, Барилгын материалын багш Thak Un Jong нар айлчилж хоёр сургууль хооронд харилцан санал солилцон хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, эхний ээлжинд багш, эрдэмтдээс сургуулийн үйл ажиллагаатай танилцуулах, оюутан солилцоо, хамтарсан судалгааны ажил эхлүүлэхээр тохиролцов.
Айлчлалын үеэр ШУТИС-ийн Ректор Б.Очирбат, проректор П.Жаргалтуяа БАС-ийн захирал Э.Нинжгарав, Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Ууганбаяр, МАЭ-ийн ерөнхийлөгч Э.Хүрэлбаатар, БАС-ийн Архитектурын салбарын эрхлэгч, Профессор И.Гончигбат нартай уулзан ШУТИС-ийн БАС, Пхеньяны Архитектурын их сургууль хоорондын цаашдын хамтын ажиллагааг зохих гэрээний дагуу хөгжүүлэх талаар санал нэгтэй байгаагаа илэрхийлцгээлээ.
Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.