Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн "Хүндэт профессор цол" гардуулах ёслолын ажиллагаа боллоо
Монгол Улсын Барилгын салбарт инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэх, их сургуулийн судалгааны материаллаг баазыг бэхжүүлэхэд оруулсан оюуны болон материаллаг хувь нэмрийг өндрөөр үнэлж ШУТИС-ийн Барилгын инженерийн салбарын анхны төгсөгч, багш Владимир Владимирович Игнатьевт Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн “Хүндэт профессор” цол гардуулах ёслолын ажиллагаа 2016 оны 06 сарын 14-ний өдөр болов.
Ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн Барилгын инженерийн салбарын анхны төгсөгчдийн төлөөлөл, салбарын эрхлэгч нар, профессор, дэд профессор, багш нар хүрэлцэн ирэв. ШУТИС-ийн Хүндэт профессор В.В.Игнатьевт баяр хүргэж БАС-ийн анхны төгсөгч, ахмад багш, МУ-ын Ардын багш Г.Базар, ШУТИС-ийн Хүндэт профессор Ч.Шуушингаа, БАС-ийн захирал Э.Нинжгарав, ХШУС-ийн дэд профессор Ш.Рашид нар үг хэлэв.
Хүндэт профессор В.В.Игнатьев болон анхны төгсөгч нартаа Монгол улсад Инженер техникийн мэргэжилтэн бэлтгэсний 55 жилийн ойн баярын мэнд хүргэе.
Мэдээ бэлтгэсэн: БАС-ЭША
АЖИЛ ОЛГОГЧ ТӨГСӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
"БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГЕОТЕХНИКИЙН АСУУДЛУУД" Эрдэм шинжилгээний XVIII бага хурал амжилттай боллоо.
Австри улсын Вена хотын Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд “FROM LAB TO LECTURE Connecting research, teaching and industry” International Week 2026 хуралд 2026 оны 05 дугаар сарын 18- 22 өдрүүдэд ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн багш нар оролцлоо.
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛИЙН СУРГАЛТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА.
ROAD EXPO 2026 ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ, КОНФЕРЕНЦИД ОРОЛЦОВ.