ҮЛГЭРИЙН БААТРУУД АМИЛСАН НЬ
Эрхэм хүндэт багш, ажилчид та бүхнийг “ҮЛГЭРИЙН БААТРУУД АМИЛСАН НЬ”сэдэвт ХҮҮХДИЙН БАЯРЫН арга хэмжээнд алаг үрс, энхрий бяцхан дүү, эмээ өвөөгийн эрх жаалуудтайгаа хамт хүрэлцэн ирж үлгэрийн орноор аялахыг урьж байна.
Хүүхдүүд маань баярын өдрөөрөө үлгэрийн баатруудтай хамт дуулж, бүжиглэж, зурж адал явдал, инээд баяраар дүүрэн хөгжилтэй өнгөрүүлэх болно гэдэгт зохион байгуулагчид бид итгэлтэй байна.
Хүүхдийн баярын арга хэмжээ 5 сарын 29-ны 12:00 цагт болно.
Санамж:
-“ҮЛГЭРИЙН БААТРУУД АМИЛСАН НЬ” сэдэвт ХҮҮХДИЙН БАЯРЫН арга хэмжээнд зориулсан судалгааг 2016-05-16ны дотор бөглөж өгнө үү. Судалгаа
-Хүүхдийн баярын арга хэмжээг угтан ариутгал, цэвэрлэгээний ажлыг урьдчилан хийж гүйцэтгэнэ. Мөн байгууллагуудтай тохиролцон эрүүл хүнсээр буфет ажиллуулахаар зэхэж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараа дараагийн зарлал дээр мэдээлэх болно.
БХБаг
Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.