Autodesk-ийн эрх бүхий сургалтын төв анхны суралцагчиддаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат гардууллаа.
ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн Autodesk-ийн эрх бүхий сургалтын төвийн явуулж буй сургалтуудад нийт 40 гаруй инженер, багш, оюутнууд хамрагдсанаас эхний ээлжийн 22 суралцагчдад сертификат гардууллаа. Уг ёслолд БАС-ийн захирал Э.Нинжгарав, Барилгын инженерийн(БИ) салбарын эрхлэгч З.Биндэръяа, Профессор П.Отгонбаяр болон БИ-ийн салбарын доктор, багш, ажилчид оролцов. Тус төв нь Autodesk компанитай хийсэн гэрээний дагуу Building Design Suite -2017 /Ultimate/ багц програмын сургалтыг явуулах албан ёсны эрхтэй бөгөөд тус сургалтанд хамрагдсанаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат авах боломжтой. Одоогоор уг багц програмаас AutoCAD, Revit Architecture, Revit Structure, Revit MEP, Robots Structural Analysis програмын сургалтуудыг явуулж байна. Сертификатаа хүлээн авсан суралцагчиддаа ажлын өндөр амжилт хүсье.
Autodesk-ийн эрх бүхий сургалтын төв
Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.