ОХУ–ын Москва хотын Барилгын болон Авто замын
сургуулиудад ажиллаа
2016 оны 4 – р сарын 18 наас 22 ны өдрүүдэд ХБОИС-н эрхлэгч Б.Болд, БАС-н багш Жавхлан нар ОХУ–ын Москва хотын Барилгын болон Авто замын сургуулиудад ажиллаад ирлээ. 4-р сарын 19-20-ны өдрүүдэд Москвагийн Барилгын их сургуульд Төмөр бетон хийцийн тэнхмийн 85 жил, Н.Н.Поповын 100 жилийн ойд зориулсан «Современные проблемы расчета железобетонных конструкций зданий и сооружений на аварийные воздействия» сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцсон. Биднийг ЖБК тэнхмийн эрхлэгч Тамразян А.Г хүлээн авлаа. 21-22 ны өдрүүдэд Авто замын сургуулийн багш эрдэмтэдтэй уулзлаа. Мөн олон улсын автын болон замын боловсролын холбооны дэд тэргүүн В.В.Сильяновтой уулзаж ажил хэрэгч, нөхөрсөг яриа өрнүүлэв. Түүнтэй ярилцсны дагуу Монгол улсад тус холбооны салбарыг байгуулах үйл ажиллагааг өрнүүлэх ажил гүйцэтгэнэ.
.jpg)
Мэдээ бэлтгэсэн: ХБОИС-ийн эрхлэгч Б.Болд
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Аз Эко ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.
БАРИЛГА АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН МАГИСТР, ДОКТОР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
БАРИЛГА, АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА,
“ТӨМӨРБЕТОНЫ АЯН-2026” амжилттай зохион байгуулагдлаа.
ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн Инженерийн байгууламжийн тэнхимийн ахлах багш, дэд профессор Б.Аюурзана Италийн Катаниагийн их сургуульд ажиллаад ирлээ.