Барилга, Архитектурын сургуулийн Багшийн хөгжлийн багаас зохион байгуулсан “Хаврын яргуй” сэдэвт спорт аялал амжилттай зохион байгуулагдлаа.
Аялалд Барилга, Архитектурын сургуулийн багш, ажилчид нийлсэн 70 гаруй хүн явж нэг өдрийг хамт олноороо агаар, салхинд хөгжилтэй өнгөрүүлсэн. Аялалыг профессор Ж.Гэрэлхүү багш удирдан Чингэлтэй хайрханы баяжихын овоонд гарч улмаар нар зөв тойрон Бурхан багшийн сэрэг дүрд мөргөж, хаврын анхны яргуйг амталсан сайхан аялал боллоо. Аялалын явцад олон төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулагдсаны дотор хамгийн сонирхолтой нь “Амтат шөл” хийх тэмцээн байлаа. Тэмцээнд Захиргаа аж ахуйн болон салбаруудаас эрэгтэй эмэгтэй 2 хүний бүрэлдэхүүнтэй 4 баг оролцож БИСалбарын үхрийн махыг зөгийн балаар амталсан халуун улаан чинжүүтэй, мойнезтэй шөл I-р байранд шалгарсан бол II-р байранд Архитектурын салбарын адууны махыг лемоноор амталсан саримстай, аарцтай шөл шалгарж харин удаах байруудад захиргааны хонины махыг яншуйгаар амталсан халуун ногоон чинжүүтэй, цөцгийтэй шөл болон ХБОИСалбарын тахианы махыг элсэн чихрээр амталсан кимчитэй, монгол бяслагтай шөл тус тус шалгарлаа.

Аялалд идэвхтэй оролцсон Профессор багш ажилчиддаа талархал илэрхийлье.
Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.