Захирлын нэрэмжит хуудсанд бичигдсэн оюутнууд шагнуулав
Сурлагын амжилт гаргаж 2015-2016 оны намрын улиралд Захиралын нэрэмжит хуудсанд 4-аас дээш удаа дараалан бичигдсэн “Иргэний ба үйлдвэрийн барилга” мэргэжлийн оюутан Г.Мөнхтулга (A.SC12D001), Б.Тайван (A.SC12D005) нар 7 удаа, Э.Билэгжаргал (A.SC12D004) 6 удаа, Б.Лувсандагва (A.SC13D027) 5 удаа, “Архитектур”-ын мэргэжлийн оюутан Э.Мишээл (A.AR13D018) 4 удаа бичигдсэн оюутнуудыг тус сургуулийн Захирлын Зөвлөл хүлээн авч уулзан дурсгалын зүйл өргөмжлөл гардуулав.
Сурлагаараа тэргүүлсэн оюутнууддаа хичээлдээ шамдан суралцаж улам өндөр амжилт гаргахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Барилга Архитектурын сургуулийн захиргаа
Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.