БАРИЛГА БА ЗАМ ГҮҮРИЙН ИНЖЕНЕРИЙН МЭРГЭЖЛИЙН ТЭТГЭЛЭГТ АЯЛЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА
Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны 20 жил, Японы Барилгын Инженерүүдийн Холбооны Монгол дахь салбарын 10 жилийн ойн хүрээнд хамтын ажиллагаатай Японы Барилгын Инженерүүдийн Холбооны нэрэмжит "JSCE StudyTour Grant 2016" олон улсын мэргэжлийн 100 хувийн тэтгэлэгтэй аяллын хөтөлбөрт барилга ба зам гүүрийн инженер мэргэжилтэй залуу инженерүүдийг оролцохыг урьж байна.
Хөтөлбөрт оролцогчдод тавигдах шаардлага:
· МБИХ-ны жинхэнэ гишүүн байх
· Барилга ба зам гүүрийн инженер мэргэжилтэй 35 хүртэлх насны залуу инженер
· Мэргэжлийн англи хэлний өндөр мэдлэгтэй байх
· Цаашид Японы их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад магистр болон докторантураар суралцах төлөвлөгөөтэй бол сайн
· Японы барилгын болон дэд бүтцийн салбарын талаар мэдлэгтэй туршлагатай бол сайн.
Хөтөлбөрийн бүртгэлийн хугацаа 2016 оны 02-р сарын 15-аас 2-р сарын 29-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Бүрдүүлэх материал болон шалгаруулалтын дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны www.mace.org.mn албан ёсны цахим хуудсаар орж үзэх буюу 330985,99085635 утсаар лавлана уу.
Э-майл: mace@mace.org.mn , mace09021996@yahoo.com
Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо
Японы Барилгын Инженерүүдийн Холбооны Монгол дахь салбар зөвлөл
JOINT CONFERENCE OF THE ISEC 2025 / ASEA SEC 7 олон улсын эрдэм шинжилгээний хурал
НААНОВО ГРИН ЭНЕРЖИ ХХК-аас ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимд “ХАЯГДАЛ БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИ” мэргэжлийн ЛАБОРАТОРИЙН ТӨХӨӨРӨМЖ ХАНДИВЛАХ үйл ажиллагаа боллоо.
“CECAR10” Civil Engineering Conference at the Asian Region олон улсын эрдэм шинжилгээний хурал
"2IP-2025” арга хэмжээ
Усны шинжлэх ухаан ба инженерчлэл – 2025 эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.