ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургуульд Япон улсын Тохокү Их Сургуулийн профессор зочиллоо.
ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургууль болон Тохокү Их Сургуулийн хамтарсан семинар 2016 оны 01 сарын 15-ны өдөр амжилттай болж өнгөрлөө. Хамтарсан семинарын үеэр Тохокү Их Сургуулийн Газар хөдлөлт инженерчлэл, Барилгын динамикийн профссор Масато Мотосака “Lessons Learned from the 2011 Tohoku Earthquake Focused on Vibration Induced Building Damage” сэдвээр лекц уншлаа. Уг семинарт БАС-ийн профессор багш, магистрант болон бакалавр оюутнууд, "NAPNC" ХХК, "Батхэрэйд" ХХК, "Конконсалтинг" ХХК, "Нью Урбанизм" ХХК, "ХТХ" ХХК, "Татах хүч" ХХК, "Тулга проект", "ББСМО" ХХК, "Марс консалтинг", "Өрнөл-проект", "Чингис ланд", "ANEE" ХХК зэрэг зураг төслийн компани, Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газар, Шинжлэх ухааны академийн одон орон, геофизикийн хүрээлэнгийн инженер, техникийн ажилтан нар оролцов.
Айчлалын үеэр профессор Масато Мотосака нь БАС-ийн лабораториудтай танилцаж, Хангарьд ордон, ХУД-ийн ЗДТГазрын барилгад суурьлуулсан газар хөдлөлийн төхөөрөмжтэй ажиллаж зөвөлгөө өгөв. Мөн 2016 оны 01 сарын 18-ны өдөр ШУТИС-ийн ректор Б.Очирбат болон БАС-ийн захирал Э.Нинжгаравтай уулзаж хамтран ажиллах талаар санал солилцов.
Мэдээ бэлтгэсэн : ЭША
АЖИЛ ОЛГОГЧ ТӨГСӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
"БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГЕОТЕХНИКИЙН АСУУДЛУУД" Эрдэм шинжилгээний XVIII бага хурал амжилттай боллоо.
Австри улсын Вена хотын Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд “FROM LAB TO LECTURE Connecting research, teaching and industry” International Week 2026 хуралд 2026 оны 05 дугаар сарын 18- 22 өдрүүдэд ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн багш нар оролцлоо.
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛИЙН СУРГАЛТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА.
ROAD EXPO 2026 ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ, КОНФЕРЕНЦИД ОРОЛЦОВ.