Харбин хотноо болох зуны сургалт, семинарт урьж байна
Зуны амралтаараа Хятад улсын томоохон сургуулиудын нэг болох Харбины Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль дээр болох олон улсын Зуны сургалт семинарт оролцох хүсэлтай багш, судлаач, оюутан нарыг урьж байна.
Энэхүү зуны сургалт нь анх 2012 онд ХБНГУ-н Кемниц хотын ТИС болон ШУТИС-н хамтарсан байдлаар эхэлж жил бүр Германд явагддаг байсан юм. Улмаар тус сургалтанд оролцож байгаа орны их сургуулиуд өөр өөрийн сургууль дээрээ ээлжлэн зохион байгуулах санал ирсэний дагуу 2016 онд Харбин хотноо зохион байгуулагдахаар болж албан ёсны эхний мэдээллээ түгээж эхэлсэнийг Танд хүргэж байна.
Өмнөх үйл ажиллагааны талаар мэдэхийг хүсвэл дараах холбоосуудаар орж танилцана уу.
http://must.edu.mn/mn/content/show/id/5089 - 2015 он
http://must.edu.mn/mn/content/show/id/1863 - 2014 он /энэ холбоос дээр 2013 болон 2012 оны талаар мэдээллийн холбоосууд тавигдсан байгаа/
Хамрагдах хүсэлтэй багш, судлаач, оюутнууд
цахим хаягаар захиа бичиж холбоо барина уу. Хүсэлт гаргасан хүн бүртэй уулзаж, дэлгэрэнгүй зөвөлгөө өгнө.
ШУТИС-н Багшийн хөгжлийн төв
Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.