Бусдаас суралцахуй буюу олон улсын хурлуудад оролцох тухайд
Эрхэм багш нар аа,
Багшийн хөгжлийн нэг гол түлхүүр бол өөрийгөө орчин үеийн дээд боловсрол болоод өөрийн мэргэжлийн хаана явааг мэдрэх, түүнийгээ зөв үнэлэн өөрийн гэсэн төлөвлөгөөтэй, зорилготой ажиллах билээ.
Ийм боломжийг багш, судлаач нарт нээж өгч байдаг олон үйл ажиллагааны нэг бол дотоод, гадаадын эрдэм шинжилгээний хурлууд юм. Иймд та бүхэн эртнээс төлөвлөгөө, зорилготойгоор хурлуудыг сонгон авч алсаас бэлтгэлтэйгээр хурлуудад идэвхитэй оролцож байхыг зөвлөх байна.
Багшийн хөгжлийн төвийн нэгэн том зорилго бол багш нарыг дотоод, гадаадын мэргэжлийн болон дээд боловсролын чиглэлийн хурлуудад өгүүлэл илгээх, илтгэл тавьж оролцоход нь туслах үйлчилгээ юм. Олон ч хурлууд тогтмол зарлагдан явагдсаар байна. Хурлуудад амжилттай оролцох гол бэлтгэл бол оролцох хурлаа эртнээс сонгон өгүүлэлээ сайн бичиж илгээх, улмаар санхүүгийн асуудлыг эрт хэлэлцэн сургуулийнхаа төсөвт суулган өгч бэлтгэх юм. Иймд шинэ оны босгон дээр Эрхэм багш нарыгаа эрдэм судлалын ажлаа бусдад хүргэж, бусдын ажлыг өөрийн нүдээр харж, чихээр сонсон суралцан ахихад нь бид дэмжин ажиллахад бэлэн байна.
Багш нар аа, Та өөрийгөө нээж судалгаагаа ахиулахыг хүсвэл, дотоод гадаадын хуралд өөрийн биеэр оролцохыг хүсч байгаа бол бидэнд хандаж зөвөлгөө авна уу. Бэлтгэл сайн байгаад хүсэл байвал бид хэзээд зорьсондоо хүрч чадна.
Дараах хурлыг сонирхож байгаа багш нар Багшийн хөгжлийн төвд хандана уу.
ШУТИС-н Багшийн хөгжлийн төв
2016.01.08
Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.