Австралийн Сидней хотод Олон улсын барилгын бүтээцийн инженерүүдийн 8-р хурал буюу ISEC-08 (International Structural Engineering and Construction) нь амжилттай зохион байгуулагдлаа
Австралийн Сидней хотод Олон улсын барилгын бүтээцийн инженерүүдийн 8-р хурал буюу ISEC-08 (International Structural Engineering and Construction) нь Баруун Сиднейн Их сургуульд 2015 оны 11 дүгээр сарын 23-28 өдрүүдийн хооронд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хурал нь барилгын инженерүүдийн шинэлэг санааг хэрэгжүүлэх гэсэн нэрийн доор зохиогдсон ба нийт 37-н орноос 215 өгүүллэг хэвлэгдсэн ба үүнээс 173-н өгүүллэг нь хуралд илтгэлээр хэлэлцэгдсэн байна. ШУТИС-н Барилга Архитектурын Сургуулийн Барилгын инженерийн салбарын багш Т.Зоригт нь өөрийн судалгааны чиглэлийн дагуу илтгэл тависан бөгөөд уг хурлын хүрээнд Баруун Сиднейн их сургуулийн Дэд бүтцийн инженерийн сургуулийн барилгын инженерийн лабораторт зочлон туршлага судалсан байна.
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Аз Эко ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.
БАРИЛГА АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН МАГИСТР, ДОКТОР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
БАРИЛГА, АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА,
“ТӨМӨРБЕТОНЫ АЯН-2026” амжилттай зохион байгуулагдлаа.
ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн Инженерийн байгууламжийн тэнхимийн ахлах багш, дэд профессор Б.Аюурзана Италийн Катаниагийн их сургуульд ажиллаад ирлээ.