ШУТИС-ийн Геотехникийн судалгааны төвөөс санаачлан зохионбайгуулж байгаа "Барилга, байгууламжийн геотехникийн асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өнгөрлөө .
Эрдэм шинжилгээний энэхүү бага хурал нь академич Д.Дашжамц багшийн санаачлагаар анх 2007 онд Хөрсний механик, буурь суурь, инженер геологийн монгол оронд тулгамдсан асуудлаар зохион байгуулагдсанаас хойш 9 дэх удаагаа зохион байгуулагдав. Эрдэм шинжилгээний бага хурал нь хөрсний механикийн онол практикийн асуудлууд, ул хөрсний геологи, геотехникийн шинж чанарын судалгааны үр дүнгээр эрдэмтэн мэргэжилтнүүд санал солилцох таатай нөхцөл бүрдүүлдэгээрээ онцлог юм. Тийм ч учраас энэ бага хурлыг манай салбарын судлаачид, мэргэжилтнүүд хүсэн хүлээдэг болжээ.
Энэ удаагийн хурал ч өөрийн онцлогтой , өнөөгийн монгол оронд тулгамдаж байгаа геотехникийн асуудлуудыг хэлэлцэж байгаагаараа онцлог юм. Энд олон жилийн цэвдэг хөрсөнд барилгын буурь, суурийн төлөллөх онцлог, том хэхдэст хөрс болон байран гарлын хөрсний геотехникийн шинж чанарын судалгаанаас эхлээд хөрсний бохирдолыг арилгах технологи, гүн зоолтын суурь турших аргууд болон манай оронд эрчимтэй хөгжиж байгаа уул, уурхайн геотехникийн асуудлуудыг хөндөж байгаагаараа онцлог юм.
Мөн хурлын дараа болсон залуу инженерүүдэд зориулсан "Геотехникийн норм ба стандарт" сэдэвт семинар нь Барилга байгууламжийн буурь, суурийн нормын шинэчлэлийн асуудал болон хөрсний ангилалын болон лабораторын ба хээрийн судалгааны аргачилалын талаар болж байгаа нь монгол улсын хэмжээнд геотехникийн шинжлэх ухаан, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.
Бага хурал семинарт нийт 90 гаруй эрдэмтэн судлаачид инженерүүд оролцлоо.

Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.