“Модон бүтээц – Зөв хэрэглээ “ сэдэвт Их, дээд сургуулийн оюутнуудын эрдэм шинжилгээний онол практикийн бага хурал амжилттай болж өндөрлөлөө.
Оюутны эрдэм шинжилгээний онол практикийн бага хуралд Дарханы Шинжлэх Ухаан Технологийн сургууль, Монголын Үндэсний Их Сургууль, ШУТИС – Үйлдвэрлэлийн Технологийн сургууль, Барилга, Архитектур сургууль зэрэг сургуулиудын оролцож 14 илтгэл хэлэлцүүлэгдэв. Үүнээс:
Тэргүүн байранд:
Бүтээцийн тооцооны программ. Илтгэгч Г. Мөнхтулга, Т. Дорлигжав
Дэд байранд:
Хуучин барилгын даацын модон бүтээцийг хүчитгэх судалгаа
Илтгэгч Б. Батжаргал
Гутгаар байранд:
Даацын модон бүтээцийг хаягдалгүй технологиор үйлдвэрлэн хүчитгэж ашиглах боломжийн судалгаа
Илтгэгч Б. Дашдорж, Б. Болормаа, М. Батхишиг
Тусгай байранд:
Модон бүтээцийг өмхрөлт болон чийгийн асуудалд
Илтгэгч Э. Төгөлдөр, Э. Түвшинсайхан
Тусгай байранд:
Модон хадаастай нийлмэл дамнуруу
Илтгэгч Г. Чойжамц, У. Халиун, С. Пүрэвбат
нарын илтгэл тус тус шалгарлаа.
Хурлын шүүгчээр Монгол улсын зөвлөх инженер, Цац суварга компанийн захирал Б. Гантөмөр, Монгол Улсын зөвлөх инженер Ц. Бор /Ph.D/, Монгол улсын зөвлөх инженер Ц. Шараа нар ажиллалаа.
Нийт оролцсон илтгэлүүд:
Төвийн шахалтын элементийн харьцуулсан судалгаа
Илтгэгч Ж. Шинэбаяр, М. Цэнгэлбаяр, Э. Дугарсүрэн
Модон гүүрийн эдэлгээний хугацааг уртасгах боломжийн судалгаа
Илтгэгч Ө. Дашдаваа, С. Чинзориг, Э. Эрдэнэсүрэн
Монголын уламжлалт цавуу болон гипсэн барьцалдуулагчтай үртсэн эдлэл үйлдвэрлэх боломжийн судалгаа
Илтгэгч Э. Насанжаргал, Ц. Жанцанноров
Ойн бэлэн материал ашиглан эдийн засгийн хэмнэлттэй амины сууц төсөллөх
Илтгэгч: А. Анхтамжид, Э. Сувд-Эрдэнэ, Э. Галсанцэрэн
Химийн бодис, ус хэрэглэхгүйгээр шарж хатаасан шинэсний физик-механик шинжийн туршилт судалгааны үр дүн
Илтгэгч: Ж. Дулмаа, Л. Даваасүрэн
Наамал банзан дамнурууны хүчитгэлийн төрлүүд
Илтгэгч: Б. Булган, М. Лхагвасүрэн, Д. Мягмар-Эрдэнэ
Дулаан хана, түүний давуу тал
Илтгэгч: А. Сүхбат
Модон дамнурууг хүчитгэх
Илтгэгч: Х. Энхбаатар, Ж. Дүйнхоржав, М. Шинэбаатар
Модон бүтээцийг галаас хамгаалах түрхлэгийн харьцуулсан судалгаа
Илтгэгч: Г. Батмагнай, Д. Гантөмөр, Э. Доржням




"МОДОН БҮТЭЭЦ – ЗӨВ ХЭРЭГЛЭЭ”
Их, дээд сургуулийн оюутнуудын эрдэм шинжилгээний онол практикийн бага хуралд амжилттай оролцсон нийт оюутнууддаа баяр хүргэж, амжилт хүсье.
Эрхэм баян – Эрдэм ном дэлгэртүгэй
Мэдээ бэлтгэсэн : Модон Барилга Клуб
Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.