Азийн Бүсийн Архитекторуудын Зөвлөлийн чуулганы хүрээнд Архитектурын Боловсролын Хорооны салбар хуралдаанд оролцлоо.
Тайланд улсын Аюутаяа хотод 2015 оны 11 сарын 11 – 16 ны хооронд зохион байгуулагдсан Азийн Бүсийн Архитекторуудын Зөвлөл (АБАЗ) -ийн 18-р чуулган (ARCASIA 18th Forum) -д Монголын Архитекторуудын Эвлэл (МАЭ) -ийн хүсэлтээр тус сургуулийн Архитектурын салбарын ахлах багш С.Амгалан амжилттай оролцож Архитектурын Боловсролын Хорооны салбар хуралдаанд архитектур мэргэжлийн боловсрол олгох тогтолцоо Монгол улсад хэрхэн хөгжиж байгаа талаар танилцуулан цаашид Архитектурын Боловсролын Хороо (АБХ) -ны үйл ажиллагаануудын хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээс боломжтой хэсгүүдэд архитектурын хөтөлбөр хэрэгжүүлж буй Монголын их дээд сургуулиудаас оролцуулахаар хүсэлтүүдээ хүргүүлээд ирлээ.
АБАЗ нь эгнээндээ Ази Номхон далайн бүсийн 19 орны архитекторуудын эвлэлийн гишүүн байгууллагуудыг элсүүлсэн Дэлхийн Архитекторуудын Эвлэлийн бүс нутгийн үйл ажиллагаа хариуцсан зөвлөл байгууллага юм. АБАЗ нь 5 салбар хорооны бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрийн нэг АБХ –оос одоогоор 6 хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд салбар хуралдааны үеээр нэмж 4 хөтөлбөр хэрэгжүүлэхээр гишүүн орнууд санал нэгтэй шийдвэрлэв.
Хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд:
Шинээр эхлүүлж буй нэмэлт хөтөлбөрүүд:
Дээрх хөтөлбөрүүдээс Архитектурын виртуаль сургууль, Хил дамнасан мэргэжилтэн солилцоо болон Оюутан солилцооны нийт 3 хөтөлбөрт Монголын их дээд сургуулиудаас хамрагдаж байх боломжтой талаар санал оруулсан бөгөөд МАЭ-ээр дамжуулан хэрэгжүүлж эхлэх юм.
Дэлгэрэнгүй цахим хуудсууд:


Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.