Сургалтын алба 2015 семинар амжилттай болж өнгөрлөө
2015-11-11 өдөр Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн сургалтын албаны ажилтнуудын дунд ''Сургалтын алба-2015'' семинар амжилттай болж өнгөрлөө. Тус өдөрлөг семинарт ШУТИС-ийн Сургалт эрхэлсэн проректор Х.Энхжаргал, Сургалтын бодлого чанарын албаны дарга Д.Ганхуяг, Сургалтын бодлого чанарын албаны мэргэжилтнүүд, бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албаны дарга, ажилтнууд бүрэн бүрэлдэхүүнээрээ хамрагдсан юм.
Барилга,Архитектурын сургууль нь уг семинарт Сургалтын албаны ажлын зохион байгуулалт сэдвээр илтгэн тавин оролцож бусад ажилтнуудтай туршлагаасаа солилцсон байна.
Мэдээ бэлтгэсэн: БАС- СА
Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.