Төмөрбетоны аян-2015
ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн барилгын инженерийн салбараас жил бүр зохион байгуулдаг “Төмөрбетоны аян” тэмцээн 2015 оны 10 сарын 27-ноос 29-ний хооронд амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү аяны зорилго нь “Төмөрбетон бүтээц” хичээлээр олж авсан мэдлэгээ батжуулах, онол практикийг хослуулах, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зорилготой юм. Аяны үйл ажиллагаа 3 үе шаттай явагдсан бөгөөд 1-р шат нь төмөрбетон дамнурууг төсөллөн тооцож, арматурыг зангидан, бетон цутгаж, бэхжүүлэн турших, 2-р шат нь ханын илтгэл, 3-р шат нь эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих уралдаан байв.
Энэ жилийн аяны онцлог нь ижил мэргэжлээр сургадаг, улсын хэмжээний их дээд сургуулийн төлөөлөл болох Батлан хамгаалахын их сургууль, Техник технологийн дээд сургуулиас оюутны багууд оролцсон явдал юм. Аяны уралдааныг Барилга Архитектурын сургууль, “Ивэг түшиг” ХХК, “Ган харш” ХХК, Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо хамтран зохион явууллаа.
Уралдааныг “Тулга проект” компаний захирал, МУ-ын зөвлөх инженер Г.Тулга, “Ивэг түшиг” компаний инженер Батзориг, БАС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ц.Оюунцацрал, “Улаанбаатар барилга угсралт” ХХК-ий ерөнхий инженер Г.Чулуут нар шүүн, БАС-ийн дэд профессор М.Сугар, ахлах багш Д.Энхгэрэл, Д.Мягмарцэнд, Б.Жавхлан, Э.Одонтуяа нар бэлтгэн явуулав.
Аянд Барилга архитектурын сургууль, Батлан хамгаалахын их сургууль, Техник технологийн дээд сургуулийн 100 гаруй оюутны 17 баг оролцсоноос:
-1-р байр “ИҮБИ-4”, 2-р байр “MOSAIC”, 3-байр “A Team”
-тусгай байрт “ББЭТ-4”, “Хакуна-матата”, “Цэргийн барилгын инженер” багууд
-------шилдэг илтгэлд “Пирамид”
-шилдэг ханын илтгэлд “Gamma”
багууд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.
Энэхүү аяны хүрээнд барилгын салбарын оюутнууд ханын илтгэлтэй танилцаж, мэдлэгээ дээшлүүллээ.

Аян болон тэмцээнд амжилттай, идэвхтэй оролцсон багийн оюутнууддаа цаашдын хичээл сурлага, бүтээлд амжилт хүсье.
Барилгын инженерийн салбар
Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.