The 4th Asian Contest of Architectural Rookie's Award
Вьетнам улсын Хо Ши Минь хотын тусгаар тогтнолын ордонд 2015.10.23-25ны хооронд зохион байгуулагдсан Азийн орнуудын олон улсын архитектурын сургуулиудын шилдэг оюутнуудын уран бүтээлийн 4-р тэмцээнд архитектурын 5-р курсын оюутан О. Цоо ‘’Үзэсгэлэнгийн павильон’’ бүтээлээрээ амжилттай оролцоод ирлээ. Мөн салбарын эрхлэгч профессор И.Гончигбат оюутны бүтээл шалгаруулах олон улсын шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллав. Энэхүү тэмцээнд архитектурын салбарын оюутнуудаас 2дахь удаагаа, шүүгчээр анх удаагаа оролцож байгаа нь энэ юм. Тус тэмцээнд шилдэг оюутнаа оролцуулснаар сургалтын талаар туршлага солилцсон, архитектурын төсөл төлөвлөлт боловсруулах, сургалтын арга зүйг сайжруулах, оюутны сэтгэн бодож урлан бүтээх авьяас ур чадварыг хөгжүүлэх, бусад оюутнуудад үр өгөөжөө өгөх, азийн орнуудын архитектурын боловсролын аль түвшинд яваагаа харж мэдрэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.


АЖИЛ ОЛГОГЧ ТӨГСӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
"БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГЕОТЕХНИКИЙН АСУУДЛУУД" Эрдэм шинжилгээний XVIII бага хурал амжилттай боллоо.
Австри улсын Вена хотын Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд “FROM LAB TO LECTURE Connecting research, teaching and industry” International Week 2026 хуралд 2026 оны 05 дугаар сарын 18- 22 өдрүүдэд ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн багш нар оролцлоо.
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛИЙН СУРГАЛТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА.
ROAD EXPO 2026 ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ, КОНФЕРЕНЦИД ОРОЛЦОВ.